Монгол Улсын Ерөнхийлөгчид Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүллээ
Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Юн Сог Ёл мэндчилгээ дэвшүүллээ.
Мэндчилгээнд:
“Танд болон Монголын ард түмэнд Үндэсний их баяр наадмын халуун мэндийг дэвшүүлж байна.
Өнгөрөгч он жилүүдэд бүхий л салбарт хөгжүүлж ирсэн хоёр орны найрсаг хамтын ажиллагаа цаашид улам дэвжин хөгжиж, хоёр орны ард түмэн хоорондын нөхөрлөл ч улам батжина хэмээн найдаж байна.
Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Танд эрүүл энх, амжилт бүтээлийн дээдийг, Монгол Улсад үүрд мандан бадралыг хүсэн ерөөе” гэжээ.