• Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ
2025/12/03
  • MN
  • EN
  • MNG
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар
  • Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Италийн Парламентын Төлөөлөгчдийн танхимын Ерөнхийлөгч бараалхлаа

thumbnail received_1188500392646091received_1188500392646091
2025/12/03 8:44:33
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Италийн Парламентын Төлөөлөгчдийн танхимын Ерөнхийлөгч бараалхлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Итали Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Итали Улсын Парламентын Төлөөлөгчдийн Танхимын Ерөнхийлөгч Лорэнзо Фонтана бараалхлаа.

Талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хууль тогтоогч байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал гэдэгт санал нэгдлээ.

Парламентын бүлгүүдийн хамтын ажиллагааны хүрээнд хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, зам, тээвэр, соёл, боловсрол зэрэг салбарын харилцааг улам өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцлоо.

Төрийн айлчлалын бүрэлдэхүүнд багтсан УИХ-ын гишүүд италийн Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүдтэй уулзаж, Парламентын ордонд зочиллоо.

УИХ дахь Монгол-Италийн парламентын бүлгийн даргаар А.Ундраа, Итали-Монголын бүлгийн даргаар Төлөөлөгчдийн Танхимын гишүүн Никола Карэ ажилладаг.

Итали-Монголын парламентын бүлэг нь баруун-төвийн үзэл баримтлалтай намуудын эвсэл болох “Итали ахан дүүс”, “Форза Итали”, “Лега” болон Ардчилсан нам, “Таван од хөдөлгөөн”, “Италиа Вива” нам, бусад холимог намын бүлгээс бүрдсэн 20 гишүүнтэй. Төлөөлөгчдийн Танхимын 12, Сенатын Танхимын найман гишүүнтэй.

Парламентын Төлөөлөгчдийн Танхимын Ерөнхийлөгч Лорэнзо Фонтана улс төрийн шинжлэх ухаан, философ, түүхч мэргэжлээр гурван их сургууль төгссөн.

Верона хотын захиргаанд зөвлөх, Европын Парламентын гишүүн, Соёл, боловсролын Байнгын хорооны дэд дарга, Хөдөө аж ахуй, орон нутгийн хөгжил, Хууль зүй, дотоод хэргийн Байнгын хорооны гишүүн, Верона хотын орлогч дарга, Төлөөлөгчдийн Танхимын гишүүн, Дэд ерөнхийлөгч, Гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал эрхэлсэн сайд, Европын асуудал эрхэлсэн сайдын алба хашиж байсан.

2022 онд Танхимын гишүүнээр дахин сонгогдож, улмаар Танхимын Ерөнхийлөгчөөр ажиллаж байна.

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

  • 2025/12/03 9:44:49Монгол, Италийн харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан иргэдийг шагналаа
  • 2025/12/03 8:54:43Монгол, Италийн аж ахуйн нэгжүүд хамтын ажиллагаагаа өргөжүүлж, харилцан ашигтай хамтрах сууриа тавилаа
  • 2025/12/03 8:44:33Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Италийн Парламентын Төлөөлөгчдийн танхимын Ерөнхийлөгч бараалхлаа
  • 2025/12/03 1:57:42Монгол Улсын санаачилсан “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил”-ийн нээлт Ром хотноо боллоо
  • 2025/12/03 1:47:03Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ерөнхий захирал бараалхлаа
  • 2025/12/02 4:13:11Бүгд Найрамдах Итали Улстай “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоолоо
  • 2025/12/02 4:07:47Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэлла ирэх жил Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
  • 2025/12/01 11:47:50Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэлла албан ёсоор угтаж авлаа
  • 2025/12/01 9:15:52“Нэр нь үл мэдэгдэх цэргийн бунхан”-д цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ
  • 2025/12/01 7:46:19Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлал хийхээр Бүгд Найрамдах Итали Улсад хүрэлцэн ирлээ

ЗУРГИЙН ЦОМОГ

thumbnail 515908856_1340194164136925_6813063849052660026_n
515908856_1340194164136925_6813063849052660026_n
2025/07/10 12:22:21“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо
thumbnail 514677703_748111194372690_1840022060456074353_n
514677703_748111194372690_1840022060456074353_n
2025/07/08 11:55:26Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа
thumbnail 514667447_1076883984388408_8976631025879621441_n
514667447_1076883984388408_8976631025879621441_n
2025/07/04 1:04:49“Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
thumbnail 462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
2024/11/02 11:21:37Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ
thumbnail 01
01
2024/08/29 4:13:04Хөвсгөл нууранд живсэн техник, хэрэгслийг татан гаргаж дууслаа
  • Эхлэл
  • Төрийн тэргүүний намтар
  • Мөрийн хөтөлбөр
  • Бүрэн эрх
  • Мэдээ
  • Хэлсэн үг
  • Мэндчилгээ
  • Тамгын газар
  • Тамгын газрын удирдлагууд
  • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
  • Ерөнхийлөгчийн хориг
  • Хуулийн төсөл
  • Архив
  • Зургийн цомог
  • Холбоо барих
  • Бүртгэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2020