Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд гадаадын орнуудаас Монгол Улсад хавсран суух Элчин сайдууд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХЭД:
- Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Элчин сайд Халид Ахмед Фарук Назмы,
- Бүгд Найрамдах Парагвай Улсын Элчин сайд Мигель Анхель Убалдино Ромеро,
- Бүгд Найрамдах Латви Улсын Элчин сайд Карлис Ейхаенбаумс,
- Бүгд Найрамдах Сингапур Улсын Элчин сайд Вонг Кай Жиун,
- Бүгд Найрамдах Албани Улсын Элчин сайд Риза Пода,
- Бүгд Найрамдах Панам Улсын Элчин сайд Мигель Умберто Лекаро Барсенас нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайд нарыг үүрэгт ажилдаа орж буйд нь баяр хүргэж, амжилт хүслээ. Элчин сайдууд харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхийн төлөө чармайн ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа хэлж, төр, засгаас бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.
Түүнчлэн олон улсын хамтын нийгэмлэг, НҮБ болон олон улсын байгууллагын хүрээнд харилцааг бэхжүүлэхийн төлөө байгаагаа тэмдэглэлээ.








