Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд гадаадын орнуудаас Монгол Улсад хавсран суух Элчин сайдууд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХЭД:
- Израил Улсын Элчин сайд Элиав Белорцерковски,
- Бүгд Найрамдах Австри Улсын Элчин сайд Волф Дийтрих Хайм,
- Швейцарын Холбооны Улсын Элчин сайд Кристина Марти,
- Гүрж Улсын Элчин сайд Леван Диасамидзе,
- Бүгд Найрамдах Нижер Улсын Элчин сайд Гарба Сейни нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайд нарыг үүрэгт ажилдаа орж буйд нь баяр хүргэж, амжилт хүслээ. Элчин сайдууд харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхийн төлөө чармайн ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа хэлж, төр, засгаас бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.
Түүнчлэн олон улсын хамтын нийгэмлэг, НҮБ болон олон улсын байгууллагын хүрээнд харилцааг бэхжүүлэхийн төлөө байгаагаа тэмдэглэлээ.







