layer1-background dontneed

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Тулгамдсан асуудлаа иргэд өөрсдөө ярьж УИХ, Засгийн газарт “ташуур” өгөх ёстой, зөвхөн би биш бүгдээрээ ярилцъя

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр СТӨ-нд Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа. Энэ нь түүний аймаг, дүүргийн иргэдтэй хийх хоёр дахь уулзалт байв. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Иргэдээ сонсдог Ерөнхийлөгч байна гэсэн амлалтынхаа хүрээнд иргэд та бүхэнтэй уулзаж байна.

layer1-sublayer1
layer1-background dontneed

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр МҮЭСТО-нд Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа. Энэ нь Төрийн тэргүүний Монгол Улсын иргэдтэй хийх уулзалтын эхлэл бөгөөд ойрын хугацаанд нийгэм, улс төр, утаа, тэтгэвэр, иргэдийн өр, зээл зэрэг бүхий л асуудлын хүрээнд аймаг, дүүргийн иргэдтэй санал солилцож, уулзалт хийхээр төлөвлөж байна.

layer1-sublayer1
layer1-background dontneed

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: 2018 оныг “Авлигыг илчлэх, авлигын гэрч, мэдээлэгч, шүгэл үлээгч, хохирогчийг хамгаалах жил” болгон зарлах санаачилга гаргаж байгааг бүх талаар дэмжин ажиллах болно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр“Авлига бол байгалийн давагдашгүй хүчин зүйл биш” сэдэвт зөвлөгөөн болов. Зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож үг хэлсэн юм.

layer1-sublayer1
layer1-background dontneed

Төрийн дээд цол, одон, медалиар шагнав

Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жил, Нийслэл хот байгуулагдсаны 378 жил, Монгол Улсын эрчим хүч, уул уурхай, боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг, спорт болон бусад салбарын түүхт ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүнд Монгол Улсын ардын болон гавьяат цол, төрийн одон, медаль хүртээлээ.

layer1-sublayer1
layer1-background dontneed

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монголын Тусгай олимпийн тамирчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монголын Тусгай олимпийн тамирчдын төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад Монголын Тусгай олимпийн хорооны тэргүүн, УИХ-ын гишүүн асан С.Оюун, УИХ-ын гишүүн, Тусгай олимпийн хорооны ТУЗ-ийн гишүүн Ч.Улаан, тус хорооны гүйцэтгэх захирал С.Алтанцэцэг, Өвөрхангай аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тусгай бүлгийн багш Х.Пүрэвсүрэн, эцэг, эхийг төлөөлж Д.Оюунбилэг нар болон тусгай олимпийн тамирчин сурагчдын төлөөлөл оролцлоо.

layer1-sublayer1
layer1-background dontneed

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга сагсан бөмбөгийн спортын дасгалжуулагч, тамирчдыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга сагсан бөмбөгийн спортын дасгалжуулагч, тамирчдын төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзав. Уулзалтад УИХ-ын гишүүн, Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэ, Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбал, Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, дасгалжуулагч С.Тулга, нарийн бичгийн дарга Б.Дамба, “3-ын эсрэг 3” дэлхийн лигийн тэмцээний шилдэг “Улаанбаатар Хангарьд” баг, Дэлхийн оюутны лигийн аварга залуучуудын шигшээ багийн тамирчид оролцлоо.

layer1-sublayer1
layer1-background dontneed

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга МУИС-ийн шинэ номын сангийн нээлтэд оролцов

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр МУИС-ийн шинэ номын сангийн нээлтэд оролцон үг хэлж, номын анхны цахим захиалга хийсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн үгэндээ “Өнөөдөр сайхан өдөр болж байна. Би их баяртай байна. Би Монгол Улсын Ерөнхийлөгч болохдоо Азид нэртэй нэг сайхан номын сан байгуулж нээх юмсан гэж бодож байсан. Тэгвэл өнөөдөр МУИС 75 жилийн ойгоороо ийм сайхан номын сан нээж байгаад би их баяртай байна.

layer1-sublayer1
layer1-background dontneed

2017 оны УИХ-ын намрын чуулганы нээлт дээр Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хэлсэн үг

Энэ удаагийн Улсын Их Хурлын намрын ээлжит чуулган нийгэм эдийн засгийн маш олон тулгамдсан асуудлыг шийдвэрлэж, урьд хожид байгаагүйгээр ажил хэрэгч байх, зөв шуурхай шийдвэрүүдийг цаг алдахгүй гаргах учиртай үед болж байгаагаараа онцлог. Тийм учраас би элдэв оршил, тайлбараас зайлсхийн шууд гол асуудлууд руу орж яръя

layer1-sublayer1
layer1-background dontneed

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Хүнс өнөөдөр Үндэсний аюулгүй байдалд нэн тулгамдсан асуудал болоод байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын Хүнсчдийн холбоо, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран Монгол Улсын хүнсний аюулгүй байдлын Үндэсний чуулганыг өнөөдөр Төрийн ордны Их танхимд зохион байгуулж байна.

layer1-sublayer1
layer1-background dontneed

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга улс төрийн хэлмэгдэгсэд болон гэр бүл, төрөл төрөгсдөөс нь төрийн нэрийн өмнөөс уучлал хүслээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга улс төрийн хэлмэгдэгсэд болон тэдний гэр бүл, төрөл төрөгсдөөс өнөөдөр төрийн нэрийн өмнөөс уучлал хүслээ. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг жил бүрийн 9 дүгээр сарын 10-нд хүндэтгэн дурсдаг юм.

layer1-sublayer1
layer1-background dontneed

Ирээдүй үеийнхэнд зориулсан илгээлт гардуула

ОХУ-ын Владивосток хотноо болсон Дорнын эдийн засгийн форумд оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Япон Улсын Ерөнхий сайд Ш. Абэ нар Алс Дорнодын холбооны их сургуулийн ирээдүй үеийн оюутнуудад зориулсан бортгон саванд хуйлж агуулсан илгээлтийг тус сургуулийн оюутнуудын төлөөлөлд гардуулан өгөх ёслол болов.

layer1-sublayer1
layer1-background dontneed

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнын эдийн засгийн III чуулга уулзалтын өргөтгөсөн хуралдаанд үг хэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Дорнын эдийн засгийн III чуулга уулзалтын өргөтгөсөн хуралдаанд оролцож үг хэллээ. Өргөтгөсөн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нар илтгэгчээр оролцсон юм.

layer1-sublayer1
  • Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Намайг ард түмэн сонгосон учраас битгий Ардчилсан намын хүн гэж хар, нэг зүйл дээр төвлөрч хамтран ажиллая

    2018-01-21

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /2018-01-21/ Хан-Уул дүүргийн иргэдтэй уулзсан бол үдээс хойш нийслэлийн Баянзүрх, Багахангай дүүргийн иргэдтэй Монгол бөхийн өргөөнд уулзаж, ярилцлаа.

    Уулзалтыг нээж Төрийн тэргүүн хэлсэн үгэндээ “Баянзүрх, Багахангай дүүргийн иргэд та бүхэнд өдрийн мэнд хүргэе. Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш зургаан сарын хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд өнөөгийн эдийн засгийн байдал, бүс нутаг, олон улсын байдал, алдаа оноо, аймаг, сум... гээд олон талын мэдээлэл цуглуулж ажиллалаа. Мөн “Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний чуулган” зохион байгуулсан. Хүнсний аюулгүй байдлын асуудлаар ч гэсэн чуулган зохион байгуулж, улсын хэмжээнд анхаарах ёстой олон сэдвээр иргэдийг оролцуулсан уулзалт зохион байгуулж, иргэдийнхээ дуу хоолойг сонсож байгаа гэдгийг та бүхэн мэдэж байгаа байх. Сүүлийн үед УИХ, Засгийн газартай хамтарч ажиллах тодорхой асуудлууд ярилцаж байгааг ч бас сонсож, мэдэж байгаа байх.

    Өнөөдөр төрийн бодлогыг эргээд харахад иргэд рүүгээ хандсан төрийн бодлого алдагдсан байна. Үүний үр нөлөө нь Монгол Улсын иргэд өр, зээлийн дарамтад орсон байдал юм. Тиймээс хөдөө аж ахуй, аялал жуулчлал, аж үйлдвэр зэрэг салбараа хөгжүүлж, түүхий эдээ шууд гаргадаг байдлаа зогсооё гэсэн бодолтой байгаа” гээд иргэдийн саналыг сонсож, ярилцав.

    Дэлгэрэнгүй
  • Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Миний нэр дэвшихдээ ярьж байсан, одоо ч ярьж байгаа, цаашдаа ч ярих сэдэв бол эдийн засгаа тэлэх асуудал

    2018-01-21

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын иргэдтэй уулзах уулзалт амралтын өдрүүдэд үргэлжилж байна. Тэрбээр нийслэл хотын маань хоймор болсон Чингэлтэй дүүргээс уулзалтаа эхлүүлж Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянгол дүүргийн иргэдтэй уулзаад байсан юм. Өнөөдөр Ерөнхийлөгч Х.Баттулга Хан-Уул, Баянзүрх, Багахангай дүүргийн иргэдтэй уулзаж, цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцож, тэдний санал бодлыг сонслоо.

    Уулзалтад ирсэн иргэдийн нийтлэг ярьж байгаа асуудал нь эдийн засгийн нөхцөл байдал, ажилгүйдэл, ядуурал, утаа, төрийн үйлчилгээний хүртээмж, хүнд суртал гэх мэт цөөн хэдэн асуудалд төвлөрч байна. Мөн өнөөгийн эрх баригчдад итгэл алдарч байгаа тухай, УИХ-ын дахь 65-ын бүлэг буюу эрх баригчидтай хариуцлага тооцох талаар олон иргэн саналаа илэрхийлсэн юм.

    Хан-Уул дүүргийн иргэдтэй уулзсан уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:

    “Хан-Уул дүүргийн иргэд та бүхэнд өдрийн мэнд хүргэе. Уулзалтыг иргэдээ сонсох гэж зохион байгуулж байгаа. Өмнөх уулзалтуудаар иргэд шударга ёс тогтоох, ажилгүйдэл, ядуурал бууруулах, утааны асуудлыг шийдэхийг хүсэж байгаагаа хэлж байна. Хан-Уул дүүрэг хуучнаар Ажилчдын район буюу аж үйлдвэрийн суурь байсан учраас үйлдвэрлэл, ажилгүйдэл гэдгийг хамгийн сайн мэдэрдэг ахмадууд ирсэн байх гэж бодож байна.

    Дэлгэрэнгүй
  • Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Төрийн департментын туслах ТНБД-ын үүрэг гүйцэтгэгч Сюзан Торнтоныг хүлээн авч уулзлаа

    2018-01-21

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Төрийн департментын туслах ТНБД-ын үүрэг гүйцэтгэгч Сюзан Торнтоныг өнөөдөр хүлээн авч уулзаж хоёр орны хамтын ажиллагааны асуудлаар ярилцлаа. 

    Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хатагтай Сюзан Торнтоныг Монгол-Америкийн улс төрийн зөвлөлдөх уулзалт хийхээр Монгол Улсад хүрэлцэн ирсэнд нь талархал илэрхийлсэн юм. Мөн тэрбээр Монгол Улсын цаашдын хөгжил, эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад тус улстай хамтран хэрэгжүүлэх хэд хэдэн чухал саналууд байгаагаа онцолж ярилцлаа. 

     

    Дэлгэрэнгүй
  • Баянгол дүүргийн 3000 гаруй иргэн Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзахаар хүрэлцэн ирж, тулгамдсан асуудлуудаа төрийн тэргүүнд дуулгав

    2018-01-20

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр “Улаанбаатар” паласт Баянгол дүүргийн иргэдтэй уулзлаа. Энэ нь Ерөнхийлөгчийн аймаг, нийслэлийн иргэдтэй хийсэн дөрөв дэх уулзалт байлаа.

    Уулзалтад дүүргийн 3000 гаруй иргэн оролцож, санал сэтгэгдлээ илэрхийлэв.

    Уулзалтыг нээж Төрийн тэргүүн хэлсэн үгэндээ “Баянголын иргэд та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Нийслэлийн иргэдтэй уулзаж, ярилцаад явж байхад иргэдийн ямар их бухимдалтай байгаа нь мэдрэгдэж байна. Ялангуяа, агаарын бохирдолтой холбоотойгоор иргэд бухимдаж. Утаанд асар их мөнгө зарцуулсан мөртлөө эргээд утаа нь арилахгүй байна. Нийт 147 тэрбум төгрөг, 60 сая ам.долларыг утааг арилгахад зарцуулсан байна. Миний санаа бол ганцхан утааг биш ажилгүйдэл, ядуурлыг хамтад нь арилгаж, энэ утаанаас салъя гэж байгаа юм. Гэхдээ би ингээд яриад байхаас илүүтэй иргэдээ түлхүү сонсох зорилгоор уулзалтуудаа хийж байгаа учраас та бүхэн өөрсдийнхөө бодож, санаж байгаа зүйлсээ чөлөөтэй ярина уу” гээд уулзалтыг эхлүүллээ.

    Дэлгэрэнгүй
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Монгол Улс, ОХУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээнд гарын үсэг зурсны 25 жилийн ойн арга хэмжээнд оролцож үг хэллээ

    2018-01-20

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Монгол Улс, ОХУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээнд гарын үсэг зурсны 25 жилийн ойн арга хэмжээ,  ОХУ-ын Ерөнхийлөгчийн номын сангийн зайнаас хандах төвийн нээлт, фото зургийн үзэсгэлэнгийн нээлтэд өнөөдөр оролцож үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ 

    "Эрхэм зочид, хүндэт хатагтай, ноёд оо,

    Та бүхэнд 1993 оны 1 дүгээр сарын энэ өдөр “Монгол Улс, Оросын Холбооны Улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ”-нд хоёр тал гарын үсэг зурж, Монгол, Оросын баялаг түүхт, уламжлалт найрсаг харилцаа шинэ нөхцөл байдалд нийцсэн шинэ хуудас нээсэн түүхэн өдрийн баярын мэндийг хүргэе.

    Энэхүү тэмдэглэлт өдрийн хүрээнд дэлхийн оюуны эртний төвүүдийн нэг болох Санкт-Петербург хотын тухай болон тус хотын фото зурагчдын 18 дугаар зууны Монгол орны түүхэн бодит байдлыг буулгасан гэрэл зургийн үзэсгэлэнг зохион байгуулж байгаа нь хоёр орны найрамдал, монгол судлалын эрдэм шинжилгээний ажлын ихээхэн ач холбогдолтой, үнэ цэнтэй баримт болж байгаа юм.

    Дэлгэрэнгүй
  • Сонгинохайрхан дүүргийн иргэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад захиас даалгавар өгч, ард түмний дэмжлэг ард нь байгаа шүү хэмээн санууллаа

    2018-01-20

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын иргэдтэй хийх уулзалт үргэлжилж байна. Төрийн тэргүүн өнөөдөр МҮЭСТО-нд Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулзлаа.

    Уулзалтыг нээж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Амралтын өдөр цаг заваа гаргаж, уулзалтад ирсэн Та бүхэнд баярлалаа. Сонгуулийн үеэр би иргэдээ сонсдог Ерөнхийлөгч байна гэж хэлсэн. Мөн нийгэмд тулгамдаж байгаа олон асуудлаар иргэд Та бүхний санал, сэтгэгдлийг сонсох гэж уулзалт зохион байгуулж байгаа” гэлээ.

    Ингээд иргэд нийгмийн өнөөгиийн байдал, өөрсдийнх нь амьдралд тулгамдаж байгаа асуудал болон улс эх орныхоо ирээдүйд санаа зовж буйгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хэллээ.

    Дэлгэрэнгүй
  • Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга генералуудтай уулзлаа

    2018-01-19

    Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга өнөөдөр Монгол Улсын генералуудтай уулзлаа. Уулзалтыг Монгол генерал төвтэй Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар хамтран зохион байгуулсан юм.

    Уулзалтыг нээж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн үгэндээ "1990 оноос хойш бид Ардчилсан нийгэмд амьдарч байна. Өнөөдөр бид хөгжлөөрөө дэлхийн улс орнуудын хаана нь явааг та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэх байх. Наанадаж, бид агаарын бохирдлоосоо салах гэж мунгинаж байна. Мунгинах гэхээс илүүтэй үүгээр бизнес хийдэг болсон байна” гэж дурдлаа.

    Монгол Улсад нийтдээ 181 хүн генерал цол авснаас  97 генерал амьд, сэрүүн байдаг, тэдний 35 нь эдүгээ ажлаа хийж байна. 

    Төрийн тэргүүн уулзалтын үеэр нийгэм, эдийн засгийн асуудлуудыг хөндөн ярихаас гадна Бүтээн байгуулалт-Монгол цэрэг хөтөлбөрийг дэлгэрэнгүй танилцуулж, генералуудтай санал солилцлоо.

    Дэлгэрэнгүй
  • Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Буриадын Бүгд Найрамдах Улсын тэргүүн Цыденов Алексей Самбуевичийг Алтан гадас одонгоор шагнагдсанд баяр хүргэж хүлээн авлаа

    2018-01-18

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Буриадын Бүгд Найрамдах Улсын тэргүүн Цыденов Алексей Самбуевичийг Алтан гадас одонгоор шагнагдсанд баяр хүргэж өнөөдөр хүлээн авч уулзлаа.

    Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Юун түрүүнд Танд баяр хүргэе. Сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа, бүс нутгийн хамтын ажиллагаа ард түмний харилцаа сайжирч байгаа. Ялангуяа, хоёр улсын тээврийн салбарын бүхий л хамтын ажиллагааг хариуцан, шинэ түвшинд гаргахад өндөр хүчин зүтгэл гаргасныг тань өндрөөр үнэлж шагналаа. Цаашдаа хамтын ажиллагаандаа улам их амжилт гаргаарай” гэв.

    Дэлгэрэнгүй
  • 2017 оны УИХ-ын намрын чуулганы нээлт дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хэлсэн үг

    2017-10-02

    Эрхэм УИХ-ын дарга аа,

     Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

     Хүндэт зочид оо,

    Энэ удаагийн Улсын Их Хурлын намрын ээлжит чуулган нийгэм эдийн засгийн маш олон тулгамдсан асуудлыг шийдвэрлэж, урьд хожид байгаагүйгээр ажил хэрэгч байх, зөв шуурхай шийдвэрүүдийг цаг алдахгүй гаргах учиртай үед болж байгаагаараа онцлог. Тийм учраас би элдэв оршил, тайлбараас зайлсхийн шууд гол асуудлууд руу орж яръя

    Эрхэм гишүүд ээ,

    Цаг алдалгүй шийдвэрлэх эн тэргүүний ажил бол Засгийн газрыг богино хугацаанд эмхлэн байгуулж, ажилд нь шуурхай оруулах асуудал болоод байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд би шинэ Засгийн газартай улс төржилтгүй, бодитой хамтран ажиллах, улс орны өмнө тулгамдсан асуудлуудыг хамтдаа даван туулах эрмэлзэлтэй байна.  

    Хэдийгээр 2017 онд эдийн засаг  5.3 хувийн өсөлттэй гарахаар таамаглал байгаа ч улс орны эдийн засаг, санхүүгийн төлөв муу байна. Зөвхөн нүүрсний үнээс үүдсэн өрөөсгөл өсөлт нь нийт эдийн засагтаа төдийлөн дэм болохгүй байгаа нь багш, эмч нарын цалингаа нэмүүлэх шаардлагаас тодорхой харагдаж байна. Ирэх жил төлөх ёстой, хүлээгдэж байгаа гадаад зээлийн төлбөрүүд гэх мэт санхүүгийн асуудлууд олон байна. ОУВС-тай хамтарч ажиллах нь энэ цаг үедээ нэмэртэй байж болох ч үүн дээр бид үндэсний онцлогт тохирсон шийдэл, үндэсний эрх ашгийг эн тэргүүнд бодолцсон заалтууд оруулж чадаж байгаа юу гэдгээ бодох хэрэгтэй. Өнөөдрийг хүртэл Монголын улстөрчдийн гаргаж ирсэн гол алдаа нь гадныхны дэмжлэг, тусламж, зөвлөгөөг үндэсний онцлогт тохируулалгүй сохроор хуулбарлах, үг дуугүй даган биелүүлэхдээ үндэснийхээ язгуур эрх ашигт яв цав тохируулалгүй явж ирсэнд л байгааг энд сануулж хэлмээр байна. ОУВС-гийн тулгасан болзлуудаас жишээ нь, малыг барьцаа хөрөнгөд тооцохгүй гэдэг бол Монголын онцлогийг яавч тусгаагүй, тооцоогүй зүйл мөн. Нүүдэлчин монголчуудын хувьд хэдэн мянган жилийн турш таван хошуу мал нь л үндсэн хөрөнгө болж ирсэн. Гэтэл тэрийг нь барьцаа биш гэж үзвэл малчид юугаараа зээл авах болж байна. Хүүхдийн мөнгийг халамжтай зүйрлэж байна. Цөөн хүн амтай Монголын хувьд энэ нь огт өөр зорилготой, аль ч Засгийн газар, намын үед хүн амаа өсгөх тууштай бодлого болгон хэлбэрэлтгүй мөрдөх хэрэгтэй. Гэх мэтээр ОУВС-гийн болзол дунд бодох зүйл цөөнгүй харагдсаныг УИХ хэлэлцэн шийдвэрлэхдээ Монголын эрх ашгийг тэргүүнд нь эрэмбэлээрэй.   

    Дэлгэрэнгүй
  • Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга улс төрийн хэлмэгдэгсэд болон гэр бүл, төрөл төрөгсдөөс нь төрийн нэрийн өмнөөс уучлал хүслээ

    2017-09-10

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга улс төрийн хэлмэгдэгсэд болон тэдний гэр бүл, төрөл төрөгсдөөс өнөөдөр төрийн нэрийн өмнөөс уучлал хүслээ. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг жил бүрийн 9 дүгээр сарын 10-нд хүндэтгэн дурсдаг юм.  Монгол Улсад  улс төрийн хилс хэргээр олон мянган хүнийг хоморголон хэлмэгдүүлсэн хар үйл явдлаас хойш 80 дахв жил энэ онд тохиож байна. Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Я.Санжмятав болон хэлмэгдэгсдийг дурсан санаж, хүндэтгэл үзүүлэхээр ирсэн УИХ-ын зарим гишүүд, Улс төрийн намууд, Төрийн болон төрийн бус байгууллага, ард иргэдийн төлөөлөл Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөлөө. Цэцэг өргөх ёслолын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга улс төрийн хэлмэгдэгсэд, тэдний гэр бүл, төрөл төрөгсдөөс нь Монголын төрийн нэрийн өмнөөс уучлал хүсч үг хэлсэн юм. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

    “Монголчууд аа, Эрхэм төрийн түшээд, энд хүрэлцэн ирсэн улс төрийн намуудын удирдлагууд аа, Хатагтай, ноёд оо,

    Та бид 80 жилийн өмнөх хэзээ ч мартаж болохгүй хар өдрийг нэхэн санаж, улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэхийн зэрэгцээ түүхэн, гашуун сургамжийг төрийн ой санамжид баттай суулгаж, иргэний эрх, эрх чөлөөг ямагт сахин хамгаалах Төрийн дархлааг нь бэхжүүлэхийн чухлыг ахин эргэцүүлэхийн тулд энд хуран цуглаад байгаа билээ.

    Их хэлмэгдүүлэлтийн талаарх Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссоос гаргасан тоо баримтуудаас заримыг нь дурдахад л сэтгэл хирдхийлгэж байна. 1937-1939 он хүртэл хоёр жилийн хугацаанд Онцгой бүрэн эрхт комисс гэх хэлмэгдүүлэлтийг гардан хэрэгжүүлэгч бүтэц 25 мянга 824 хүнийг хилс хэрэгт унаган таслан шийтгэснээс 20 мянга 474 хүнд буудан алах ял оноож байжээ. Нийт 17 мянга орчим лам хувраг хилс хэрэгт шийтгэгдсэний 14 мянга нь цаазаар авахуулсан байна. Энэ бол сонссон монгол хүн бүр сэтгэл шимшрэхгүй байхын аргагүй тоо! Энэ бол Монголын өв уламжлал, язгуур сэтгэлгээ, үндэстний ой санамж, эх оронч тэмүүллийг хэдий хэмжээгээр тастан хаясныг илтгэх тоо.

    Дэлгэрэнгүй
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ, ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЕРӨНХИЙ КОМАНДЛАГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГЫН “ХААНЫ ЭРЭЛД-2017” ЭНХИЙГ ДЭМЖИХ АЖИЛЛАГААНЫ ОЛОН УЛСЫН СУРГУУЛИЙН НЭЭЛТИЙН АЖИЛЛАГААНД ХЭЛСЭН ҮГ

    2017-07-23

    Эрхэм генерал, офицер, ахлагч, энхийг сахиулагчид аа!

    Хүндэт зочид, төлөөлөгчид өө!

    Өнөөдөр Монгол Улсын Зэвсэгт хүчин, АНУ-ын Номхон далай дахь Хуурай замын болон Тэнгисийн явган цэргийн командлал жил бүр хамтран зохион байгуулдаг “Хааны эрэлд-2017” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургууль эхэлж байна. Энэхүү сургуульд оролцохоор  төрт ёсны хоёр мянга гаруй жилийн түүхтэй манай сайхан оронд эх орноо төлөөлөн хүрэлцэн ирсэн энхийг сахиулагч Та бүхэнд Монгол Улсын Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

    Дэлхийн улс орнууд энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэх талаар хүчин чармайлт  гарган, аливаа маргаантай асуудлыг эвийн аргаар шийдвэрлэхийг эрмэлзэж тодорхой үр дүнд хүрч байгаа хэдий ч шашин хоорондын  сөргөлдөөн, үймээн самуун, терроризм, хүний болон байгалийн хүчин зүйлээс үүдэлтэй  аюул занал  та бидний санааг зовоосоор байна.

    Дэлгэрэнгүй
  • Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчид хүндэтгэл үзүүлэх Цэргийн ёслолын жагсаалын бие бүрэлдэхүүнд хандаж МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА-ын хэлсэн үг

    2017-07-21

    Эрхэм хүндэт ард, иргэд ээ!

    Төрийн   цэргийн   байгууллагуудын   генерал,   офицер,   ахлагч,   түрүүч, байлдагч, ажилтан албан хаагчид аа!

    Хүндэт зочид оо!

      Улс, эх  орныхоо   тусгаар  тогтнол,   бүрэн   эрхт байдал,  нутаг дэвсгэрийн  бүрэн  бүтэн байдал, улсын хилийн  халдашгүй дархан байдлыг хамгаалах, иргэдийн аюулгүй байдлыг хангах хүнд хариуцлагатай үүргийг буурал түүхийн олон нугачаанд хэлбэрэлтгүй сахин биелүүлж, эх орондоо дайн тулаангүй, амар тайван амьдрах их  түүхэн   замнал, ололт  амжилтыг  улбаалан авч ирсэн Монгол Улсын төрийн цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүн та бүхэнд баяр хүргэе.

    Дэлгэрэнгүй
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГЫН ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫГ ХААЖ ХЭЛСЭН ҮГ

    2017-07-12

    Эрхэм хүндэт наадамчид аа,

    Эрхэм хүндэт зочид оо, 

    Монгол төрийн их баяр наадам ургах нарнаас шингэх наран хүртэлх уудам их газарт ёслол төгөлдөр сайхан болж, монгол хүн бүрийн сэтгэлийн галыг бадраан өндөрлөж байна.

    Эр бяртай бөхчүүд маань уран хурц мэхийг уралдуулан барилдаж ид хаваа гайхуулцгаалаа. Уяачийн эрдэм төгс, хүүхдүүдийн жавхаа төгөлдөр байж хүлэг морьд маань иртэй сайхан уралдлаа. Эрхийдээ эрчтэй харваачид маань сэц мэргэн харвалаа.

    Монголчууд бид нэгдэж нягтарсан цагтаа ялан дийлж, хөгжин бадарч явсан аугаа түүхтэй ард түмэн. Тусгаар тогтнол, эрх чөлөөгөө хайрлан хамгаалж, эвийн хүч, эрдэм мэдлэгийг эрхэмлэн дээдэлж, шударга ёс, үүрэг хариуцлагыг ухамсарлан улам илүү хичээцгээе. Хүчирхэг Монголыг цогцлоохын төлөө хүн бүр чадахын хэрээр зүтгэж, хөдөлмөр зүтгэлээ өрх гэрийнхээ болоод, улс орныхоо ирээдүйн сайн сайхны төлөө зориулж, хамтын хүчээр амжилтын төлөө зүтгэцгээе.

    Дэлгэрэнгүй
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГЫН ТӨРИЙН ДАЙЛЛАГАД ХЭЛСЭН ҮГ

    2017-07-11

    Эрхэм хүндэт зочид оо,

    Эрхэмсэг хатагтай ноёд оо,

    Их эзэн Чингис хаан соёрхсон Монгол төрийн их баяр наадам дэлхийн сонорыг мялааж дэлгэр сайхан болж байна. Үндэсний их баяр наадмын Төрийн дайллагад хүрэлцэн ирсэн гадаад дотоодын хүндэт зочид, Элчин сайдууд, олон улсын байгууллагын нөхөд Та бүхэнд хувиасаа болон гэр бүлийнхээ өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлж, сайны ерөөл өргөн дэвшүүлье.

    Нар хур тэгширсэн налгар зуны энэ сайхан үдэш Та бүхэнтэйгээ уулзан золгож буйдаа туйлын баяртай байна. Монгол наадам гэдэг монгол хүн бүрийн сэтгэлийн цэнгэл, баяр бахдал юм.

    Сайн үгээ хэлэлцэж, сайхан дээлээ өмсдөг монгол наадам бол төрт ёсны гүн уламжлал, түүх соёлын их чуулган билээ. Монгол төрийн нурууг түвшин залж, түмний заяаг өөд өргөж яваа эрхэм хүмүүст зориулсан Төрийн энэхүү дайллага ч гэсэн эртнээс улбаатай ёслол хүндэтгэл юм.

    Монгол Улс өв уламжлал, үнэт зүйлээ эрхэмлэн дээдэлж, хүн төрөлхтний хөгжил дэвшил, ололт амжилттай хөл нийлүүлэн урагшилж явна. Бидний ололт амжилт бол монгол хүн бүрийн ололт амжилт төдийгүй манай орон, байгууллага, ард иргэдтэй хамтран ажилладаг түншүүдийн хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүн юм.

    Дэлгэрэнгүй
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГЫН ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫГ НЭЭЖ ХЭЛСЭН ҮГ

    2017-07-11

    Эрхэм хүндэт ард иргэд ээ,

    Эрхэм зочид гийчид ээ,

    Эрхэм хүндэт наадамчид аа,

    Туурга тусгаар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоос төрт ёсны их баяр монгол наадмын энэ гэгээн сайхан өдрийн халуун мэндийг наадамчин олон Та бүхэндээ дэвшүүлж, амрыг айлтган мэндчилье.

    Монголын Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улсын 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жил, Ардчилсан хувьсгалын 27 жилийн ой энэ жил тохиож байна.

    Монголын сайн нэрийг өндөрт өргөж яваа хүн бүрийн халуун сэтгэл, хөдөлмөр зүтгэл өөрсдөө өөрсдөдөө эзэн байх их ухаан дээр эх орон минь өөдлөн дэвжиж явна. Тусгаар тогтнол минь бат, туг сүлд минь цэх байна. Хөдөлмөрч, хичээнгүй Монгол ялж, хөгжил дэвшлийн их замд тэмүүлж байна.

    Баяр наадмын энэ өдөр ч гэсэн бид хийж хэрэгжүүлэхээр зорьж буй олон ажлаа санаж, төлөвлөж, ярьж хэлж байх ёстой гэж би бодож байна. Улс орон, ард иргэдийн маань өмнө тулгамдсан ажилгүйдэл ядуурал, иргэдийн амжиргааг улам бүр дордуулахад нэрмээс болж байгаа зарим өрийн асуудлыг шийдэхэд анхаарлаа хандуулж байна. Мөн эдийн засгаа сэргээн тогтворжуулах, бүтээн байгуулалтын их ажлаа цаг алдалгүй өрнүүлэх том зорилт бидний өмнө байгааг наадмын энэ индрээс би зориуд дурдаж байгаа юм аа. 

    Дэлгэрэнгүй
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөж, Халтмаагийн БАТТУЛГА-ын ард түмэндээ хандаж хэлсэн үг

    2017-07-10

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар Монгол Улсын 5 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Халтмаагийн Баттулга өнөөдөр Төрийн ордны их танхимд тангараг өргөж, ард түмэндээ хандан үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ:

    "Монголчууд аа,  элэг нэгт ахан дүүс ээ, 
    УИХ-ын Эрхэм гишүүд ээ,    
    Хүндэт зочид, хатагтай ноёд оо,   

    Миний бие иргэдийнхээ итгэлийг хүлээж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн  тангараг  өргөлөө. Энэ бол иргэд, сонгогчдоос надад хүлээлгэж буй их итгэл найдвар, өндөр хариуцлага бөгөөд би Ерөнхийлөгчийн албыг өвөг дээдсээс уламжлан ирсэн төрт ёсны нандин хэлхээ, ард түмнийхээ төлөө сэтгэл оюунаа дайчлан чин шударгаар зүтгэх дуудлага хэмээн хүлээн авч байна.        

    Итгэл өгч, найдан дэмжиж, Монгол Улсаа хөгжүүлэн дэвжээх мөрийн хөтөлбөрийг минь дэмжсэн нийт иргэддээ халуун талархал илэрхийлье.

    Мөн хамтран өрсөлдөж, Монгол Улс дахь ардчилсан сонголтыг хүлээн зөвшөөрсөн өрсөлдөгчдөдөө Монголын төлөөх цаашдынх нь үйл хэрэгт амжилт хүсье.

    Мөн энэ мөчид Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хоёронтоо сонгогдож ажилласан Цахиагийн Элбэгдорж Ерөнхийлөгчийн цаашдынх нь ажил үйлсэд амжилт хүсье.

    Өнөөдөр Монголын ард түмэнд олон төрлийн хүлээлт байна. Шийдлээ хүлээсэн олон сорилтууд ар араасаа бодлого нэхэж, хамтын ажиллагаа, хөдөлмөр зүтгэл, эх оронч сэтгэл шаардаж байна.  Олон түмний хүлээлт бол хийх ажлын минь замын зураг болж, түүнийг хэлбэрэлтгүй хэрэгжүүлэх нь надад оногдсон үүрэг гэж ойлгож байна.

    Дэлгэрэнгүй
  • Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрхэмбаяр Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооны удирдлагуудтай уулзав

    2014-10-16

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Л.Эрхэмбаяр өнөөдөр Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо (МАШҮХ)-ны удирдлагуудтай уулзлаа. Уулзалтад ҮХААЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярмаа, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооны ерөнхийлөгч Б.Энх-Амгалан, гүйцэтгэх захирал Т.Баярсайхан, Удирдах зөвлөлийн гишүүн н.Алтай, ахлах инженер н.Даваажав, Монгол Шевро ХХК-ийн захирал Ц.Түмэн-Өлзий нар оролцов.

    Дэлгэрэнгүй
  • Төрийн дээд одон, медалийн загвар шалгаруулах уралдааны дүн гарлаа

    2014-10-09

    Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Төрийн шагналын тогтолцоог нийгэм, цаг үеийн шинэчлэлтэй нийцүүлэн боловсронгуй болгох шаардлагатай гэж үзэн Төрийн шагналын тухай хуулийн төсөл боловсруулаад байна. Хуулийн төсөл боловсруулах ажлын хүрээнд Төрийн дээд одон, медалийн загвар шалгаруулах уралдааныг 2014 оны есдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-ний хооронд зарлан зохион байгуулсан юм.

    Уралдаанд нийт 10 уран бүтээлч 100 гаруй загвар ирүүлсэн байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Төрийн шагналын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн гишүүд уралдааны удирдамжид заасны дагуу 2014 оны аравдугаар сарын 9-нд хуралдаж зураач П.Цэгмид, Б.Гантулга, Б.Түвшин нарын бүтээлийг сонгон шалгарууллаа.

    Дэлгэрэнгүй
  • “Баялгийн сан нь Хүний хөгжлийн санг Ухаалаг төрийн бодлогын хүрээнд, илүү зөв механизмд чиглүүлсэн дараагийн үе шат юм”

    2014-09-18

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Баялгийн сан буюу Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төслөөр өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд хэлэлцүүлэг хийв. Хэлэлцүүлгийг Ерөнхийлөгчийн Иргэний оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж удирдан явууллаа.

    Хэлэлцүүлгийг нээж зөвлөх Л.Дашдорж хэлэхдээ "Түрүүчийн долоо хоногт Засгийн газраар уг төслийг хэлэлцээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Баялгийн сан буюу Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төслийг дэмжсэн шийдвэр гаргалаа. Баялгийн сан буюу Ирээдүйн өв сан нь Ухаалаг төрийн бодлогын нэг чухал бүрэлдэхүүн хэсэг болох юм.

    Дэлгэрэнгүй
  • “5000 бөмбөг” төсөл амжилттай хэрэгжиж эхэллээ

    2014-09-14

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан " Хөлбөмбөгийн хөгжлийг хөдөө орон нутагт", "Хөлбөмбөгийн хөгжлийг хүүхэд бүрт" гэсэн хөтөлбөрүүдийг Монголын Хөлбөмбөгийн Холбоотой хамтран амжилттай хэрэгжүүлж ирсэн ба өнөөдөр тус хөтөлбөрийн хүрээнд "Хөлбөмбөгийг эрчимтэй хөгжүүлье!" уриалгыг хэрэгжүүлж, "5000 бөмбөг" төслийг амжилттай хэрэгжүүлж байна.

    Дэлгэрэнгүй
  • Гишүүд маань хуулийн нэрээр популизм хийхээс илүү утга учир, үндсэн агуулга нь чухал гэдгийг харууллаа

    2014-07-24

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлан Улсын Их Хуралд өргөн барьж батлуулсан Шилэн дансны тухайхуулийн төслийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяртай ярилцав.

    Дэлгэрэнгүй
  • Ч.Өнөрбаяр: Шилэн данс бол нийгмийн захиалга

    2014-05-23

    "Ньюс агентлаг"-ийн уншигчдаас Шилэн дансны тухай хуулийг яагаад УИХ дэмжээгүй, хэзээ батлагдах вэ зэрэг асуулт ирүүлж буйтай холбоотойгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяраас энэ хуулийн төслийн талаар тодрууллаа.

    -Шилэн дансны тухай хууль хэзээ дахин УИХ-д орж ирэх вэ, удахгүй л гэсэн хариулттай байгаа?

    Дэлгэрэнгүй
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэмжлэгтэй “Үндэсний цом-2014” тэмцээн амжилттай өндөрлөлөө

    2014-05-16

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэмжлэгээр Монголын хөлбөмбөгийн холбооноос хэрэгжүүлэн зохион байгуулсан "Хөлбөмбөгийн хөгжлийг хөдөө орон нутагт" цогц хөтөлбөрийн хүрээнд 21 аймгийн аварга шалгаруулах "Үндэсний цом-2014" тэмцээн болж амжилттай өндөрлөлөө.

    Энэ жилийн тэмцээнийг 2014 оны тавдугаар сарын 11-16 -ны хооронд МХБХ /Монголын хөлбөмбөгийн холбоо/- ны  зүлэг ногоон дэвжээ, цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулж, 15 аймгийн шигшээ баг тамирчид оролцлоо.

    Дэлгэрэнгүй
  • Ярилцлага

    2014-05-16

     

    https://www.youtube.com/watch?v=bBBQh9JA73I

    Дэлгэрэнгүй
  • Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: ОХУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ гэж найдаж байна

    2017-08-18

    Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд ялж албан тушаалдаа орсноос нэг сарын дараа ОХУ-ын мэдээллийн ТАСС агентлагийн сурвалжлагч Алексей Селищевт ярилцлага өгсөн билээ. Энэ нь  Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын гадаадын хэвлэлд өгсөн анхны ярилцлага юм. Төрийн тэргүүн Монгол орны хөгжлийн төлөвлөгөө, ОХУ-тай хамтын ажиллагаагаа бэхжүүлэх төлвийн талаар ярьсан байна.

    -Монгол Улс олон улсын хамтын нийгэмлэгтэй ойртон нягтрах талаар томоохон алхмууд хийж, ялангуяа Азид идэвхтэй үүрэг гүйцэтгэхийг эрмэлзэж  байна. Үүнийг та хэрхэн үнэлж, энэ чиглэллд өөр юу юу хийх ёстой гэж харж байна вэ?

    -Ерөнхийлөгчийн сонгууль өнгөрөөд дөнгөж сар гаруйхан хугацаа өнгөрч байна. Улс орныхоо гадаад бодлогын талаар надад бодож төлөвлөсөн олон санаа, төлөвлөгөө байгаа. Газар нутгийн хувьд Монгол Улс Азид байрладаг учраас Азийн бүх улс оронтой дипломат харилцаатай. Нэг онцлог нь манай улс хоёр том гүрэн Орос, Хятадын дунд оршдог. 

    БНХАУ-тай бид иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай. Япон, Энэтхэгтэй стратегийн түншлэлийн харилцаатай. БНСУ-тай иж бүрэн түншлэлийн харилцаа хөгжүүлж байна. Газар зүйн байрлалынхаа онцлогийг ашиглаж гадаад харилцаагаа өргөжүүлнэ гэсэн бодолтой байгаа юм.

    Манай улсын нэг онцлог бол Европын улсуудтай Оросоор хиллэдэг, Азийн орнуудтай бол Хятадаар хиллэдэг. Нэн тэргүүнд хоёр хөршдөө айлчилна. Эдийн засгийн харилцааг сайжруулах тал дээр бодит алхмууд хийнэ гэсэн бодолтой байгаа. Жишээ нь, гааль, худалдааны тариф дээр нэлээд өөрчлөлт хийх зорилготой байгаа. Манайх бол газрын баялаг ихтэй орон.

    Боломжийн хэрээр нэмүү өртөг шингээж технологийн хувьд шинэчлэх, дэлхий сонирхдог хоёр зах зээл рүүгээ экспорт хийнэ гэсэн бодолтой байгаа. Ерөнхийлөгчийн тангараг өргөснөөс хойш 35 хоног өнгөрч байна. Тодорхой хугацааны дараа  тодорхой зорилтууд ярина.  Бодож, төлөвлөсөн зүйл зөндөө байна.

    Дэлгэрэнгүй
  • ХҮҮХЭД, ЗАЛУУСЫГ ДЭМЖСЭН БОДЛОГОО ҮРГЭЛЖЛҮҮЛЭЭД ЯВАХ НЬ ИЛҮҮ ОНОВЧТОЙ

    2016-08-31

    УИХ-аар Монгол Улсын 2016 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх гэж буйтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Р.Болдоос зарим зүйлийг асууж тодруулав.

    Төсөвт тодотгол хийх асуудлыг Ерөнхийлөгч хэрхэн үзэж байна вэ?

    Монгол Улсын Ерөнхийлөгч одоогоор уг хуулийн төсөлтэй танилцаж, судалж байна. Төсөлд тусгагдсан зарим заалтууд, ялангуяа нийгмийн хамгааллын шинжтэй төсөв, зардлыг хасаж танахыг Ерөнхийлөгч дэмжихгүй байгаа.

     

    Дэлгэрэнгүй
  • Монгол Улсын Ерөнхийлөгч ОХУ-ын төв телевизэд ярилцлага өгөв

    2015-04-28

    Энэ дөрөвдүгээр сарын 25-ны орой ОХУ-ын төв телевиз РТР сувгийн “Вести в субботу” нэвтрүүлгээр Оросын телевизийн нэртэй сурвалжлагч С.Б.Брилёвын Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой хийсэн ярилцлага нэвтрүүлгийг дамжуулав. Сэтгүүлч С.Б.Брилёв өөрийн орны болон гадаадын орнуудын төрийн тэргүүнүүдтэй ярилцлага хийдгээрээ алдартай хүн юм. Тэрээр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Ерөнхийлөгч асан Д.Медведев, АНУ-ын Ерөнхийлөгч асан Ж.Буш, Ерөнхийлөгч Б.Обама, Их Британий Ерөнхий сайд Ж.Мейжор, Т.Блейр  нартай ярилцлага хийж байжээ. 

    Дэлгэрэнгүй
  • Ц.Элбэгдорж: Европын болоод Азийн хэмжээнд Монгол улсыг хүлээн зөвшөөрч, итгэж байгаагийн илрэл юм

    2014-10-18

    Италийн Милан хотноо Ази Европын дээд түвшний уулзалт /АСЕМ/ болж өндөрлөлөө. Монгол Улс дараагийн уулзалтыг зохион байгуулах эрхийг авлаа. Эрх гардан авах үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж дагалдан яваа хэвлэл мэдээллийн бүрэлдэхүүнд яридцлага өглөө.

    -Ази Европын 11 дүгээр уулзалтыг зохион байгуулагч орноор Монгол Улс сонгогдлоо. Энэ талаарх сэтгэгдлээ хуваалцаач? 

    -Энэ бол их том, тун сайхан үйл явдал боллоо. Ази Европын уулзалтыг зохион байгуулах эрхийг авна гэдэг Монгол Улсын нэр хүнд ямар өндөр түвшинд хүрснийг харуулж байна. Ард иргэддээ баярлах хэрэгтэй. Монгол Улсын нэр хүндийг өндөрт авч явахын тулд иргэн бүр хувь нэмрээ оруулсан гэж боддог. Энэ амжилт нь Европын болоод Азийн хэмжээнд Монгол улсыг хүлээн зөвшөөрч, итгэж байгаагийн илрэл юм.

    Дэлгэрэнгүй
  • Цахиагийн ЭЛБЭГДОРЖ: Монголчууд хуучин андаа мартдаггүй

    2014-10-13

    Өнөөгийн Монгол бол хуучин социалист дэглэмээс орчин үеийн хурдацтай хөгжиж буй, олон намын тогтолцоотой, зах зээлийн эдийн засагтай, нээлттэй гадаад бодлоготой  ардчилсан улс руу харьцангуй богино хугацаанд амжилттай шилжсэн үлгэр жишээ улсын нэг.  АНУ-д Монголыг барууны загварын ардчиллын "лаборатори" улс гэж нэрлэдэг. Гэвч Улаанбаатар "Сэм авга"-ын найрсаг тэврэлтэд харайн орохыг яарсангүй, ОХУ-тай найрсаг хөршийн харилцаагаа дэмжиж хөгжүүлэхийг чухалд үзэж байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины айлчлалын босгон дээр Оросын сэтгүүлчид Монголд айлчилж, ИТАР-ТАСС-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч Михаил Гусман Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржоос тусгайлсан  ярилцлага авсан юм.

    Дэлгэрэнгүй
  • Ц.Элбэгдорж: Нелсон Мандела төгсгөлгүй юм. Яагаад гэвэл эрх чөлөө гэдэг өөрөө төгсгөлгүй зүйл

    2013-12-06

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр "Bloomberg" телевизэд ярилцлага өгөв.

    Хөтлөгч Э.Долгион: -Таныг манай телевизэд ярилцлага өгч байгаад их баярлалаа. Нелсон Манделаг таалал төгссөнийг зөвхөн Өмнөд Африкт төдийгүй олон улсад нэг эриний төгсгөл ирлээ гэж дэлхийн удирдагчид ярьж байна. Таны хувьд Нелсон Манделагийн талаар юу хэлэх вэ?

    Дэлгэрэнгүй
  • Монгол Улсын Ерөнхийлөгч ВВС-д ярилцлага өгөв

    2013-02-06

    Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж ВВС-д ярилцлага өгөв. Монгол Улсын Ерөнхийлөгчтэй ВВС телевизийн сэтгүүлч, нэвтрүүлэгч Жастин Роулотт, ВВС радиогийн продюсер Кент ДеПинто нар уулзаж ярилцсан юм.

    Дэлгэрэнгүй
  • Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын хэвлэлүүдэд ярилцлага өгөв

    2011-05-12

    Өнгөрсөн жил Монгол Улсын Ерөнхийлөгч ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсад болсон Дэлхийн монголчуудын конвентд оролцох үеэрээ Байгал далайг хамгаалах зорилготой "Миры на Байкале" төсөлтэй танилцаж,  усан доогуур шумбагч "Мир"u  төхөөрөмжийг санаачлагч, зохион бүтээгч, ОХУ-ын баатар А.Сагалевич, "Метрополь" группийн захирал  М.Слипенчук нарын хамтаар усан доогуур 437 метрийн гүнд шумбасан юм. Ингэснээрээ Буриад Улсын Засгийн газар болон, Байгал нуурыг хамгаалах төслийнхний гаргасан уриалгад нэгдсэн анхны Төрийн тэргүүн болсон билээ.

    Дэлгэрэнгүй