• Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ
2023/03/21
  • MN
  • EN
  • MNG
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар
  • Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дипломат корпус, олон улсын байгууллагын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа

thumbnail team-image-5935team-image-5935
thumbnail team-image-4022team-image-4022
thumbnail team-image-9386team-image-9386
thumbnail team-image-1418team-image-1418
thumbnail team-image-4322team-image-4322
2978
2018/01/11 4:06:34
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дипломат корпус, олон улсын байгууллагын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа

Манай Улсад үйл ажиллагаа явуулдаг гадаадын дипломат корпус, олон улсын байгууллагын удирдлагуудыг төрийн гурван өндөрлөг шинэ оныг тохиолдуулан хүлээн авч уулздаг уламжлалтай юм. Энэ дагуу өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Улаанбаатарт суугаа дипломат корпусын тэргүүн, гишүүд, Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад, Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нар оролцов.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дипломат корпусын ахлагч, Элчин сайд, Суурин төлөөлөгчдөд хандан 17 дугаар жарны шар нохой жилийн Цагаан сарын баярын мэндийг угтуулан дэвшүүлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөсөн юм.

Мөн Монголын ардчилал, эдийн засаг, Монгол Улсын татварын ил тод байдлын талаар төлөөлөгчдөд хандан байр сууриа илэрхийллээ.

Төрийн тэргүүн хэлсэн үгэндээ “Өнгөрсөн онд эдийн засгийн хүндрэлийг даван туулах,  гадаад худалдаа, эдийн засгаа өсгөх нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө түнш орнууд, олон улсын байгууллагууд, тэдгээрийн нэр хүндтэй төлөөлөл Та бүхэнтэй хамтран ажилласандаа Монголын төр, засгийн төлөөлөл болсон бид сэтгэл хангалуун байна. Хөршүүд ОХУ, БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаагаа үргэлжлүүлж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, хамтын ажиллагааны эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхийн төлөө монголчууд онцгой хүчин чармайлт тавьж ирсэн, цаашид ч анхааран ажиллах болно. Хөрш улсуудтай “Монгол-Орос-Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх механизм болон “Хөрөнгө оруулалтын судалгааны төв” байгуулах зарчмын тохиролцоонд хүрч, эхний ээлжинд хэрэгжүүлэх төслүүдийг тохирсон нь чухал алхам боллоо. Монгол Улсын гадаад бодлого “Гуравдагч хөрш” орнууд, дэлхийн бусад улсууд, олон улсын байгууллагуудтай харилцаа, хамтын ажиллагааг боломжит бүх салбарт хөгжүүлж, дэлхийн хамтын нийгэмлэгийн нийтлэг эрх ашиг, сайн сайхны төлөө идэвхтэй хамтран ажиллах зарчмыг тууштай баримталж ирлээ.

Европын холбоотой  байгуулсан Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр хүчин төгөлдөр болсон, тус холбоо Төлөөлөгчийн газраа Улаанбаатар хотноо албан ёсоор нээсэн, АНУ-ын Мянганы сорилтын корпорацтай хоёр дахь компакт гэрээ байгуулах шалгуур үнэлгээг хангасан зэрэг үр дүн гарсныг энд дурдаж болно.

Монгол улсад тулгарч байгаа зарим нэг  хүндрэл, сорилтыг ч дашрамд дурдмаар байна. Европын Холбооны Сангийн сайд нарын Зөвлөлөөс Монгол Улсыг “татварын асуудлаар хамтран ажилладаггүй орнуудын хар жагсаалтанд” оруулсанд  манай төр, засаг харамсаж байна. Энд үл ойлголцол, мэдээллийн дутмагшил гарсан байх. Монгол улсын хувьд татварын асуудлыг ил тод байлгахад татгалзах зүйл огтхон ч байхгүй.  Европын Холбоотой ойлголцолд хүрч, манай улсыг ойрын хугацаанд энэ жагсаалтаас хасна гэдэгт эргэлзэхгүй байна” гэлээ.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ онд Үндэсний аюулгүй байдлын цөм болсон эдийн засгийн аюулгүй байдлаа сайжруулахад онцгой анхаарна гэдгээ хэлж, энэ зорилтын хүрээнд гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөнгөлөлттэй зээл, тусламжийн ашиглалтыг сайжруулж, өгөөжийг нь дээшлүүлэх, эдийн засгаа олон тулгууртай болгох, экспортын бүтээгдэхүүний төрлийг олшруулахын төлөө тодорхой бодлого гарган ажиллах талаар ярьж, энэ ажилд гадаад анд нөхөд Та бүхний чин сэтгэлийн дэмжлэг, туслалцаа чухал хэвээр байх болно гэж цохон тэмдэглэлээ.

Харин Дипломат корпусын ахлагч, Элчин сайд, Суурин төлөөлөгчдийг төлөөлөн Дипломат корпусын тэргүүн нарын ахлагч Казакстан улсын Элчин сайд Калыбек Ибрагимович Кобландин Төрийн гурван өндөрлөгт хандан мэдчилгээ дэвшүүллээ.

Тэрээр “Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайд аа, Монгол Улс дахь  Дипломат корпусын нэрийн өмнөөс шинэ жилийн баярыг тохиолдуулан үг хэлэх завшаан тохиосон нь нэр төрийн хэрэг болж байна. Монгол Улс Үндэсний эдийн засгийн чадамжаа болон нийгмийн хөгжлөө бэхжүүлэх төслүүд, үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаад бид баяртай байна.

Манай өөдрөг үзэл болон талархлыг хүлээж байгаа бас нэг шалтгаан нь өнгөрсөн оны Ерөнхийлөгчийн сонгуульд өндөр сахилга баттай оролцсон монголын ард түмний иргэний хариуцлага, ухамсар юм. Гадаадын олон зуун ажиглагч ажигласан сонгууль нь Монгол Улс Олон улсын хамтын нийгэмлэгийн хариуцлагатай гишүүний хувьд ардчиллын тогтвортой хөгжлийн замаар явж байгааг бататган харууллаа. Үүнийг дээрх ажиглагчид ч баталлаа. Тус улсын төрийн үйл хэрэг нь бусад улс орнуудтай эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, цаашдын гадаадын хөрөнгө оруулалт татахад чухал ач холбогдол бүхий төрийн тогтвортой байдал Монгол Улсын ард түмний найдварыг бэхжүүлж өглөө” гэв.

Мөн Шинэ Засгийн газарт иргэдийнхээ аж амьдралыг дээшлүүлэх амаргүй ажил байгааг дурдаж, Дипломат корпусын үйл ажиллагааны хүрээнд Монгол Улсын яамд, агентлагуудтай хамтран ажиллаж, талуудын тохиролцсон гэрээ хэлэлцээрүүдийг үргэлжлүүлэн, хамтран ажиллахдаа сэтгэл хангалуун байна гэдгээ илэрхийллээ.

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

  • 2023/03/20 9:50:03Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар усны салбарын үндэсний чуулган зохион байгуулна
  • 2023/03/17 1:08:26Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль болон дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээн авав
  • 2023/03/17 12:15:51Шилдэг сонсогч, сурагчид шагнал гардуулав
  • 2023/03/17 11:12:48БНТУ-д үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдад төрийн медаль гардуулав
  • 2023/03/16 6:21:48Үйлдвэрлэгчид урт хугацаатай, хүү багатай зээлд хамрагдах болсонд талархаж байна
  • 2023/03/08 11:24:25Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Алдарт эхийн одонт эхчүүдийн хүндэтгэлийн ёслолд оролцов
  • 2023/03/05 4:16:50АНЭУ-ын Засгийн газрын гишүүн, ГХОУХАЯ-ны Төрийн сайд Ахмад Али Аль Саиг-тай уулзав
  • 2023/03/04 4:12:09АНЭУ-ын Шадар сайд бөгөөд Ерөнхийлөгчийн ордны асуудал эрхэлсэн сайд Эрхэм дээд Шейх Мансур бин Заид Аль-Нахъян-тай уулзав
  • 2023/03/04 11:02:43АНЭУ-ын Засгийн газрын гишүүн, Гадаад худалдаа хариуцсан Төрийн сайд Тани бин Ахмад Аль-Зивуиди-тай уулзав
  • 2023/03/03 4:52:32Хүн бүр эх оронч худалдан авагч байхыг уриалав

ЗУРГИЙН ЦОМОГ

thumbnail 330800292_762045745270824_6039335756171176543_n
330800292_762045745270824_6039335756171176543_n
2023/02/16 1:17:15Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хилийн цэргийн 0108 дугаар ангид ажиллав 
thumbnail received_3411341219141296
received_3411341219141296
2022/09/17 2:17:41Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд үг хэллээ
thumbnail viber_image_2022-09-16_17-07-06-532
viber_image_2022-09-16_17-07-06-532
2022/09/16 5:23:09Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Р.Т.Эрдоан-тай уулзлаа
thumbnail 306652495_603356458091004_7027740624972042170_n
306652495_603356458091004_7027740624972042170_n
2022/09/16 11:20:41Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпин-тэй уулзлаа
thumbnail 306531023_634901324841819_6755495829024100365_n
306531023_634901324841819_6755495829024100365_n
2022/09/16 8:13:52Монгол, Орос, Хятадын Төрийн тэргүүн нар уулзав
  • Эхлэл
  • Төрийн тэргүүний намтар
  • Мөрийн хөтөлбөр
  • Бүрэн эрх
  • Мэдээ
  • Хэлсэн үг
  • Мэндчилгээ
  • Тамгын газар
  • Тамгын газрын удирдлагууд
  • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
  • Ерөнхийлөгчийн хориг
  • Хуулийн төсөл
  • Архив
  • Зургийн цомог
  • Холбоо барих
  • Бүртгэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2020