• Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ
2025/07/15
  • MN
  • EN
  • MNG
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар
  • Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ

Шилдэг ажилчин М.МӨНХЖАРГАЛ: Ээж минь “Ажлаа сайн хийсний үр шим” гэж хэлсэн

thumbnail 0505
2021/01/13 8:01:39
Шилдэг ажилчин М.МӨНХЖАРГАЛ: Ээж минь “Ажлаа сайн хийсний үр шим” гэж хэлсэн

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг шилдэг залуу эрдэмтэн, инженер, ажилчинд олгосон. Шилдэг ажилчин шагналыг хүртсэн Зэвсэгт хүчний бүтээн байгуулалтын 7780 дугаар ангийн Хиймэл байгууламжийн хэсгийн Хийц бэлтгэх бүлгийн мужаан Бавуугийн Мөнхжаргалын Ergelt.mn сайтад өгсөн ярилцлагыг хүргэж байна. 

Энэ шинэ жилийн баярыг хэзээ ч мартахгүй

-Ерөнхийлөгчийн нэрэмжит “Шилдэг ажилчин” шагнал хүртсэнд тань баяр хүргэе. Баярын сэтгэгдлээсээ хуваалцахгүй юү?

-Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал авсандаа тун их баяртай байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон Батлан хамгаалах яамны Бүтээн байгуулалтын газар, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Зэвсэгт хүчний бүтээн байгуулалтын 7780 дугаар ангийн удирдлага болон офицер, ахлах, бусад албан хаагч нартаа баярлаж байгаагаа илэрхийлмээр байна.

Анх энэ хүндтэй шагналаар шагнуулах гэж байгаагаа мэдээгүй. Арванхоёрдугаар сарын 29-ний орой фэйcбүүкээс “Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар” гэсэн пэйж хуудсанд тавигдсан пост харж, мэдсэн.

-Ерөнхийлөгчийн Тамгын газрын пэйж хуудаснаас шагнуулах гэж буйгаа мэдэхэд ямар мэдрэмж төрсөн бэ?

-Их л гэнэтийн юм болсон. Өөрийнхөө зургийг хараад итгэж өгдөггүй. “Энэ би мөн үү” гэж хажуудах хүнээсээ асуутал “Мөн байна” гэдэг юм. Тэгээд л хамгийн түрүүнд ээж болон ахдаа Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналаар шагнуулах гэж байгаа талаараа хэлсэн. “Миний хүү сайн байна. Ажлаа сайн хийсний үр шим нь энэ” гэж ээж минь хэлсэн. Эхнэр, хүүхдүүд минь ч их баярласан. Цар тахалтай холбоотойгоор шагналаа гардуулахгүй байгаа юм билээ. Харин мөнгөн шагналыг нь данс руу шилжүүлсэн. Гэр бүлийнхээ хүрээнд баяраа тэмдэглэсэн. Энэ удаагийн шинэ жилийн баяр хэзээ ч мартагдахааргүй сайхан болж өнгөрлөө.

Шагнал хүртсэний дараа өмнөхөөсөө ч илүү хичээж ажиллана даа гэж бодсон

-Таны чухам юуг үнэлж энэ шагналыг олгосон гэж бодож байна вэ?

–Би Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн авто тээвэр засварын салаанд мужаан гэх үндсэн албан тушаалтай. 2015 оноос эхлэн ажиллаж байна. Мужаан мэргэжлээр 1996 оноос эхлэн хувиараа үйлдвэрлэл эрхэлж ирсэн. Харин Зэвсэгт хүчний бүтээн байгуулалтын 7780 дугаар ангийн Хиймэл байгууламжийн хэсгийн Хийц бэлтгэх бүлгийн мужаанаар 2018 оноос эхлэн ажиллаж байна. 2019 оны намраас эхлэн Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын ажилд хиймэл байгууламжийн хийц бэлтгэх мужаан хийж эхэлсэн. Хиймэл байгууламж гэдэг нь гүүр хоолой буюу ус өнгөрүүлэх хоолой, хүн малын гарц хийхийг хэлнэ. Эдгээр байгууламжийн хэв хашмалыг нь хийж угсардаг юм. Одоогоор нийт 28 хоолой бариад байна. Үүгээрээ Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртсэн. Мөн 2018 онд баригдаж эхэлсэн Газрын тос боловсруулах үйлдвэрийн хүнд даацын авто замын хүн малын гарц, ус өнгөрүүлэх нийт 23 хоолой барьсан. Ажиллаж, хөдөлмөрлөсний үр дүн гардаг л юм байна. Хамгийн гол нь хамт олны тус дэм, нийт ур чадварын үр шим юм шүү дээ.

-Та мужаан мэргэжлээрээ энэ хүндтэй шагналыг хүртжээ. Мэргэжлээ хэрхэн сонгож байв. Хэн нэгэн нөлөөлсөн үү?

-Би Барилгын техникумыг мужаан мэргэжлээр төгссөн. Биднийг төгсөх үед нийгэм солигдох зэрэг янз бүрийн зүйл өрнөж байлаа. Төгсөөд хувиараа хөдөлмөр эрхэлж, мужааныхаа ажлыг хийж эхэлсэн. Тэгээд л Зэвсэгт хүчний 014 дүгээр ангид анх 2015 онд ажилд орсон юм. Гүүр хоолойн мужаан хийх болсон нь Дорноговь аймгийн Алтанширээ суманд 2018 онд баригдаж эхэлсэн Газрын тос боловсруулах үйлдвэрээс эхтэй. Тэнд 23 гүүр хоолой барьсан. Хүн төрөл бүрийн зүйлийг мэдэж, судлах ётой байдаг юм билээ. Зураг, технологийн дагуу хийх ёстой ажлуудыг нэлээн судалж байж хийх ёстой.

-Шагналыг үргэлж хариуцлага дагадаг. Тэр тусмаа Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг тэр болгон хүн хүртээд байдаггүй болов уу?

-Тийм ээ, хариуцлага л хамгийн түрүүнд толгойд буудаг юм байна. Хариуцлагын тухай хамгийн их бодож байна. Би өөрийгөө их ажил хийсэн гэж нэг их бодохгүй байгаа. Энэ шагналыг хүртсэний дараа өмнөхөөсөө ч илүү хичээж ажиллана даа, тэгэх ч ёстой гэсэн бодол төрсөн. Нэг үгээр үүрэг, хариуцлага маш өндөр боллоо.

-Таны цаашдын зорилго юу вэ?

-Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилдаа илүү хичээл, зүтгэл, сэтгэлтэйгээр оролцож, хамт олонтойгоо ажиллаад л явна даа.

Эх сурвалж: Ergelt.mn

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

  • 2025/07/13 1:40:07Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарын төрийн айлчлал өндөрлөлөө
  • 2025/07/12 11:30:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг хааж үг хэллээ
  • 2025/07/12 11:03:49Улсын баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд Улсын начин Энхтүвшингийн Батмагнай түрүүллээ
  • 2025/07/12 10:56:26Монгол Улсын Ерөнхийлөгч хурдан морины унаач хүүхдүүдэд баяр хүргэж бэлэг гардуулав
  • 2025/07/12 9:02:39Монгол Улсын начин, харцага цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо
  • 2025/07/12 8:01:00Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар үндэсний сурын харваачдад улсын цол олгов
  • 2025/07/12 2:06:57Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито нар хурдан соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо
  • 2025/07/11 5:29:20Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито нар үндэсний сурын талбай, шагайн харвааны асарт зочлов
  • 2025/07/11 12:33:17Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ
  • 2025/07/10 9:18:01Төрийн 9 хөлт Их цагаан тугийг цэнгүүллээ

ЗУРГИЙН ЦОМОГ

thumbnail 515908856_1340194164136925_6813063849052660026_n
515908856_1340194164136925_6813063849052660026_n
2025/07/10 12:22:21“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо
thumbnail 514677703_748111194372690_1840022060456074353_n
514677703_748111194372690_1840022060456074353_n
2025/07/08 11:55:26Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа
thumbnail 514667447_1076883984388408_8976631025879621441_n
514667447_1076883984388408_8976631025879621441_n
2025/07/04 1:04:49“Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
thumbnail 462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
2024/11/02 11:21:37Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ
thumbnail 01
01
2024/08/29 4:13:04Хөвсгөл нууранд живсэн техник, хэрэгслийг татан гаргаж дууслаа
  • Эхлэл
  • Төрийн тэргүүний намтар
  • Мөрийн хөтөлбөр
  • Бүрэн эрх
  • Мэдээ
  • Хэлсэн үг
  • Мэндчилгээ
  • Тамгын газар
  • Тамгын газрын удирдлагууд
  • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
  • Ерөнхийлөгчийн хориг
  • Хуулийн төсөл
  • Архив
  • Зургийн цомог
  • Холбоо барих
  • Бүртгэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2020