• Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ
2022/08/12
  • MN
  • EN
  • MNG
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар
  • Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөж, Халтмаагийн БАТТУЛГА-ын ард түмэндээ хандаж хэлсэн үг

thumbnail 600x600600x600
2017/07/10 2:03:08
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөж, Халтмаагийн БАТТУЛГА-ын ард түмэндээ хандаж хэлсэн үг

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар Монгол Улсын 5 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Халтмаагийн Баттулга өнөөдөр Төрийн ордны их танхимд тангараг өргөж, ард түмэндээ хандан үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ:

“Монголчууд аа,  элэг нэгт ахан дүүс ээ,
УИХ-ын Эрхэм гишүүд ээ,
Хүндэт зочид, хатагтай ноёд оо,   

Миний бие иргэдийнхээ итгэлийг хүлээж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн  тангараг  өргөлөө. Энэ бол иргэд, сонгогчдоос надад хүлээлгэж буй их итгэл найдвар, өндөр хариуцлага бөгөөд би Ерөнхийлөгчийн албыг өвөг дээдсээс уламжлан ирсэн төрт ёсны нандин хэлхээ, ард түмнийхээ төлөө сэтгэл оюунаа дайчлан чин шударгаар зүтгэх дуудлага хэмээн хүлээн авч байна.

Итгэл өгч, найдан дэмжиж, Монгол Улсаа хөгжүүлэн дэвжээх мөрийн хөтөлбөрийг минь дэмжсэн нийт иргэддээ халуун талархал илэрхийлье.

Мөн хамтран өрсөлдөж, Монгол Улс дахь ардчилсан сонголтыг хүлээн зөвшөөрсөн өрсөлдөгчдөдөө Монголын төлөөх цаашдынх нь үйл хэрэгт амжилт хүсье.

Мөн энэ мөчид Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хоёронтоо сонгогдож ажилласан Цахиагийн Элбэгдорж Ерөнхийлөгчийн цаашдынх нь ажил үйлсэд амжилт хүсье.

Өнөөдөр Монголын ард түмэнд олон төрлийн хүлээлт байна. Шийдлээ хүлээсэн олон сорилтууд ар араасаа бодлого нэхэж, хамтын ажиллагаа, хөдөлмөр зүтгэл, эх оронч сэтгэл шаардаж байна.  Олон түмний хүлээлт бол хийх ажлын минь замын зураг болж, түүнийг хэлбэрэлтгүй хэрэгжүүлэх нь надад оногдсон үүрэг гэж ойлгож байна.

Миний бие, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчаар Та бүхнийхээ итгэл дэмжлэгээр сонгогдож, дөнгөж сая Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу тангаргаа өргөлөө. Та бүхнийхээ өндөр итгэлийг би, шаргуу зүтгэлээр хариулан ажиллахаа энд дахин тангараглаж байна.

Их хурлын Эрхэм гишүүдээ,

Та биднийг хойшлуулшгүй шийдэх ёстой ажлууд шилээ даран хүлээж байна. Би нэн тэргүүнд иргэдээ ядуурлаас гаргах, ажилгүйдлийг арилгахын төлөө та бүхэнтэй хамтран ажиллахыг эрмэлзэж байна. Өнөөдөр ядуурал, ажилгүйдэл нь ноцтой хэмжээнд ирж, Үндэсний “аюултай” байдалд хүрчихээд байгаад би онцгой анхаарч бүх боломж, бололцоог үүнд чиглүүлэн, төвлөрч ажиллах болно.

Энэ зорилгын төлөө Засгийн газар, УИХ-тай хамтарч, нэгэн хүчээр үр дүнд хүрэхийг зорих болно гэдгээ та бүхэнд дуулгая. Хамтын хүч ямагт амжилт авчирдаг. Та бүхний зөв шийдвэр, зөв бодлого бүрийг би дэмжин ажиллах болно. Ард түмний эрх ашгийг огоорсон, дутуу дулимаг боловсруулсан бодлого, шийдвэр, хууль тогтоомж гаргаваас засах, залруулахын төлөө шаардаж, шүүмжлэх болно.

Монголчууд аа, Ахан дүүс ээ,

Би иргэдээ сонсдог, иргэдтэйгээ хамтран ихийг бүтээдэг Ерөнхийлөгч байна.

Монгол Улс богино хугацаанд эдийн засгийн бодит өсөлтийг бий болгосон, дэлхийд нэртэй, дотоодын үйлдвэрлэл хөгжсөн, иргэдийн маань бүтээмж нэмэгдсэн улс орныг иргэдийнхээ оролцоотой цогцлоож чадна гэдэгт итгэл төгс байна.

Миний бие ажлын зарчимдаа дараах зүйлийг дэмжихгүй гэдгээ энд бас онцлон хэлье.

Хууль ёсыг уландаа гишгэсэн, хуйвалдаанч түшмэдийн бодлогыг дэмжихгүй. Тэдний бусармаг үйлдлийг хуулийн дагуу таслан зогсооно. Төрийн албыг наймаалдаг, аливаа төрлийн гэмт үйлдэлтэй шийдвэртэй тэмцэнэ.

Иргэдээ ядууруулж, цөөн хүний халаас зузаардаг бурангуй ёсыг таягдан хаяна.  Хүний эрхийг хөсөрдүүлдэг, иргэдээ ялгаварладаг харгис жишгийг халах болно.

-Би эв нэгдлийг эрхэмлэж, үндэсний эрх ашгаа дээдэлсэн Ерөнхийлөгч байна.

-Би эрх чөлөө, шударга ёсыг сахин хамгаалж, иргэнээ дээдэлсэн Ерөнхийлөгч байна.

-Би эдийн засгаа сэргээж, аж үйлдвэрийг хөгжүүлсэн Ерөнхийлөгч байна.

-Би экологийн тэнцвэрийг хангаж, газар нутгаа хамгаалсан Ерөнхийлөгч байна.

Би экспортын шинэ эринийг эхлүүлсэн, эрх тэгш гадаад харилцааг эрхэмлэгч Ерөнхийлөгч байна.

Энэ цагаас эхлэн Монгол Улсаа бүтээгч орон, үйлдвэрлэгч улс, хамтрагч үндэстэн байлгахын төлөө, ажилдаа шуурхайлан орно оо.  Мөнхийн хоёр хөрш ОХУ, БНХАУ-тай найрамдалт сайн хөршийн харилцаагаа бүх талбарт тэлж, гуравдагч хөршийн бодлого дээр онцгой анхаарал хандуулна.

Монголын маргаашийг, эх орныхоо хөгжлийн замыг алс харж чаддаг, түүний төлөө сайн үйлсийг дэлгэрүүлдэг, хамтарч чаддаг Ерөнхийлөгч байна.

Мөнх тэнгэр биднийг ивээг, сайн бүхэн дэвжин дэлгэрэх болтугай.

Дээдсийн хийморь сүлд биднийг уриалан дуудаг, Монгол Улс хөгжин бадартугай ! ” гэлээ.

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

  • 2022/08/09 2:46:21Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш нар мод тарилаа
  • 2022/08/09 1:22:56Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррешийг хүлээн авч уулзав
  • 2022/08/09 9:57:49НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсны айлчлал эхэллээ
  • 2022/08/08 8:23:11НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
  • 2022/08/08 12:56:35Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И бараалхав
  • 2022/08/06 4:18:25Хөвсгөл нуурыг хамгаалах байнгын ажлын хэсэг байгуулагдлаа
  • 2022/08/06 12:37:34Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Чингис хаан судлалын олон улсын холбоог байгуулна
  • 2022/08/05 9:49:41“Чингис хааны ертөнц ба Монгол судлал” цогц арга хэмжээг зохион байгуулна
  • 2022/08/04 9:20:31Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш захидал ирүүллээ
  • 2022/08/02 5:00:23Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

Видео

2020/09/01 9:00:38Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2020-2021 оны хичээлийн шинэ жилийн нээлтийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

ЗУРГИЙН ЦОМОГ

thumbnail 286473324_1260288221378278_3804890658499303643_n
286473324_1260288221378278_3804890658499303643_n
2022/06/09 6:33:09Мэргэжлийн холбоо “Сав баглаа боодлын үндэсний хөтөлбөр”-ийг үргэлжлүүлэх хүсэлтэй байна
thumbnail 279878624_551090829795917_2506723240040076803_n
279878624_551090829795917_2506723240040076803_n
2022/05/17 9:23:55Тариаланчид мал аж ахуй, газар тариалангийн бүс нутгийг заагласан хуулийг хэрэгжүүлэхэд дэмжлэг хүсэж байна
thumbnail 273793285_477402410541616_7239170752038848533_n
273793285_477402410541616_7239170752038848533_n
2022/02/17 3:18:43“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлгийн бэлтгэл хөтөлбөрт суралцагсдад захиа, даалгавар гардууллаа  
thumbnail NEWS0614
NEWS0614
2022/01/28 2:35:17Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх салбар, салбарын төлөөлөлд төрийн дээд цол, одон, медаль хүртээв
thumbnail zuvluh1
zuvluh1
2021/11/19 10:54:30Монгол Улсын Ерөнхийлөгч Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн форумын оролцогчдод илгээлт хүргүүллээ
  • Эхлэл
  • Төрийн тэргүүний намтар
  • Мөрийн хөтөлбөр
  • Бүрэн эрх
  • Мэдээ
  • Хэлсэн үг
  • Мэндчилгээ
  • Тамгын газар
  • Тамгын газрын удирдлагууд
  • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
  • Ерөнхийлөгчийн хориг
  • Хуулийн төсөл
  • Архив
  • Зургийн цомог
  • Холбоо барих
  • Бүртгэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2020