• Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ
2025/07/13
  • MN
  • EN
  • MNG
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар
  • Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнод аймгийн иргэдтэй уулзлаа

thumbnail 600x600600x600
2018/01/25 6:12:54
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнод аймгийн иргэдтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын орон нутгийн иргэдтэй хийх уулзалт Дорнод аймагт үргэлжилж байна. Төрийн тэргүүнийг аймгийн ИТХ-ын дарга Л.Хишигтогтох, Засаг дарга М.Бадамсүрэн нар угтаж, Тусгаар тогтнолын талбайд хүндэт харуул жагсав.

Мөн Ерөнхийлөгч нутгийн удирдлагын ордонд аймгийн удирдлагуудтай уулзаж, аймаг, орон нутгийн асуудлаар санал солилцлоо. Дорнод аймагт өнөөдрийн байдлаар 14 сумын 66 багт  24 мянган өрхөд 79.5 мянган хүн амьдарч байгаа юм байна. Тэдний 56.3 хувь нь Дорнод аймгийн төвд амьдарч байгаа бол 17.3 хувь нь сумын төвд, 26.4 хувь нь хөдөө амьдардаг байна.

Мөн Дорнод нутгийнхан өнгөрсөн онд 526.4 мянган тонн нүүрс олборлож, 3183 тонн гурил, 1708 тонн хивэг, 667.7 тонн талх, нарийн боов, 5.1 мянган литр дарс, 8.8 тонн хиам, банш бууз зэргийг тус, тус үйлдвэрлэж, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл нь 57.6 тэрбум төгрөгт хүрчээ. Мөн аймгийн хэмжээнд зөвхөн Хөдөлмөрийн хэлтэст бүртгүүлсэн ажилгүй иргэдийн тоо 1720 хүрсэн нь  ажилгүйдэл өндөр байгааг илтгэж байгаа юм байна. Мөн Хэнтий аймагтай адил ажилгүй иргэдийнх нь дийлэнх нь буюу 54.4 хувь нь 15-34 насны залуучууд байгаа гэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Дорнод аймгийн нийгэм, эдийн засгийн байдлын мэдээллийг сонсож, аймгийн удирдлагуудтай санал солилцсоны дараа Хөгжимт, драмын театрт иргэдтэй уулзаж, ярилцлаа.

Төрийн тэргүүн уулзалтыг нээж хэлсэн үгэндээ:

“Дорнод нутгийн та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Ерөнхийлөгчийн тангараг өргөөд зургаан сар болж байна. Өнгөрсөн хугацаанд нэлээн хэдэн зүйлс амжууллаа. Та бүхэн мэдэж байгаа байх. Тулгамдсан асуудлуудаар хэд хэдэн чуулган хэлэлцүүлэг зохион байгуулж, цаг үеийн асуудлаар цөөнгүй байгууллагын удирдлагуудтай уулзах гэх мэт ажлууд хийж байгааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан Та бүхэнд мэдээлэл хүрч байгаа гэж бодож байна.

Би өчигдөр Хэнтий аймгийн иргэдтэй уулзаад, өнөөдөр Дорнод аймгийн иргэд та бүхэнтэй уулзаж байгаа юм. Ингээд уулзалт эхэлж байгааг дуулгаад та бүхнийг үгээ хэлэхийг хүсэж байна” гээд уулзалтыг эхлүүлэв.

Дорнод аймгийн Хэрлэн сумын 7-р багийн иргэн Г.Сүхбаатар

Ерөнхийлөгч та хөдөө, орон нутгийн иргэдтэй биечлэн уулзаж, санаа бодлыг нь сонсож байгаа нь сайн сайхан бүхний эхлэл гэж бодож, хүндэтгэлтэй хүлээн авч байна. Оюутолгойн уурхайг гэрийн нохой хээрийн нохойтой нийлж, биднээс булаасан гэдгийг хэлж, энэ хэргийг уучилж болохгүй гэж захимаар байна. Мөн прокрурор, АТГ зэрэг нэг ч байгууллагыг тайван суулгахгүйгээр шахаж, шаардаж ажиллах хэрэгтэй. Хуучин томилогдсон хууль, хүчний байгууллагын одоо ажиллаж байгаа зарим удирдлагуудыг судалж, солихгүйгээр эрхэм Ерөнхийлөгч таны ажлын цаашдын амжилтад чагт дэгээ, чөдөр тушаа болно гэж мөн хэлмээр байна.

Дорнод аймгийн 10-р багийн иргэн Н.Сумъяа

Тэтгэвэр нэмэхгүй мөртлөө, тэтгэврийн нас нэмж байна. Бид энэ байдлыг хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа. Энэ бүхнийг танд уламжилмаар байна. Энэ амлалтаа биелүүлж чадахгүй байгаа УИХ, Засгийн газар тарах нь зөв юм болов уу гэж бодож явна.

Дорнод аймгийн Хэрлэн сумын 6-р багийн иргэн Молорцэнд

Татвар нэмсэн явдал албан газар, аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн сэтгэлийг маш их бухимдуулж байна. Заавал татвар нэмж, цалин хөлс нэмэх ёстой байдаг юм уу? Энэ шийдвэрийг би сайн ойлгохгүй байгаа. Мөн манай аймагт ажилгүйдэл маш их байдаг. Олон залуус хийх юмгүй сэлгүүцэж, архи дарс ууж байгаа явдал их гарч байгаа шүү. Түүнээс гадна өндөр настан бид тэтгэврийн нэмэгдлийг их хүлээж байсан. Гэтэл хоёр сарын эхээр багахан нэмэгдэх сурагтай байна. Их, бага тэтгэвэр гэсэн ялгааг нэг мөр арилгамаар байгаа юм.

Дорнод аймгийн Хэрлэн сумын ахмад төмөр замчин С.Лхамжав

Төмөр замын асуудлыг одоо анхааралдаа авмаар байна. Таны Зам тээврийн сайд байхдаа хэлж, ярьж байсан төмөр замын асуудал дэмжигдсэн бол олон мянган хүн ажлын байртай болох байсан. Зам дагаад хөгжил гэж ярьдаг. Тэр төмөр замын хөгжлийг дагаад олон хүний аж амьдрал дээшлэх юм шиг санагдаж байгаа.

Дорнод аймгийн Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Лхагважав

Монголд бизнес эрхлэгчдийн дийлэнх хувь нь эмэгтэйчүүд байдаг. Бидэнд маш олон төрлийн татвар, банкны өндөр хүү л байдаг. Үүнийг дагаад ард түмний амьдрал ахуй улам доройтож байна. Бизнесийн үйл ажиллагаа доголдсоноор ажлын байр хумигдаж, ажилгүйчүүдийн эгнээ тэлж байна. Бид тусгаар тогтносон эх орондоо амьдарч байгаа мөртлөө ямар нэг улсын колони мэт дарамттай, амьдрал улам доройтож байна. Тиймээс гаалийн татварыг багасгах, татвар нэмэхийг зогсоох, тэтгэврийн насыг нэмэх гэж байгаад анхаарлаа хандуулж өгнө үү.

Дорнод аймгийн 4-р багийн иргэн С.Цэнгэлжаргал

Эдийн засгийн ямар нэг хямралын талаар яригдахаар л ОУВС-тай ярина гэх юм. Одоо Засгийн газарт сайдаар ажиллаж байгаа Хүрэлбаатар гэхэд л хүүхдийн мөнгийг 60 хувьд нь өгнө гэж байна. Хоёрын хооронд ингэж ялгаварлах хэрэг байхгүй. Монгол Улсын үр садыг ингэж ялгаварлахаа болих хэрэгтэй. Ийм УИХ-ыг тараах хэрэгтэй. Парламентаа тараагаад дахин сонгууль явуулах хэрэгтэй шүү дээ. Тэр нэг өвгөнийг хүчингийн хэрэг хийхийг завдсан гээд есөн жилийн ял өгчихөөд байхад тэр УИХ-д байгаа хүчингийн хэрэгт нэр холбогдсон хүн яагаад суугаад байдаг юм бэ. Үүний хажуугаар нийгмийн даатгал, татвар нэмнэ гээд байна. Манай нөхөр уул, уурхайд ажилладаг. Арай гэж 1.5 сая төгрөгийн цалинтай золгож байхад 500 мянгыг нь татварт өгөх болж байна. Үйлээ үзэж, дөрвөн хүүхдийнхээ төлөө ажиллаж байхад 500 мянгыг нь төр засаг аваад явна гэхээр үнэхээр хүндрэлтэй санагдаж байна” зэргээр сэтгэгдлээ илэрхийлэв.

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга цаг үеийн асуудлаар иргэдэд мэдээлэл өгч, иргэдийн асуултад хариулсан юм.

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

  • 2025/07/13 1:40:07Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарын төрийн айлчлал өндөрлөлөө
  • 2025/07/12 11:30:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг хааж үг хэллээ
  • 2025/07/12 11:03:49Улсын баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд Улсын начин Энхтүвшингийн Батмагнай түрүүллээ
  • 2025/07/12 10:56:26Монгол Улсын Ерөнхийлөгч хурдан морины унаач хүүхдүүдэд баяр хүргэж бэлэг гардуулав
  • 2025/07/12 9:02:39Монгол Улсын начин, харцага цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо
  • 2025/07/12 8:01:00Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар үндэсний сурын харваачдад улсын цол олгов
  • 2025/07/12 2:06:57Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито нар хурдан соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо
  • 2025/07/11 5:29:20Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито нар үндэсний сурын талбай, шагайн харвааны асарт зочлов
  • 2025/07/11 12:33:17Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ
  • 2025/07/10 9:18:01Төрийн 9 хөлт Их цагаан тугийг цэнгүүллээ

ЗУРГИЙН ЦОМОГ

thumbnail 515908856_1340194164136925_6813063849052660026_n
515908856_1340194164136925_6813063849052660026_n
2025/07/10 12:22:21“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо
thumbnail 514677703_748111194372690_1840022060456074353_n
514677703_748111194372690_1840022060456074353_n
2025/07/08 11:55:26Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа
thumbnail 514667447_1076883984388408_8976631025879621441_n
514667447_1076883984388408_8976631025879621441_n
2025/07/04 1:04:49“Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
thumbnail 462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
2024/11/02 11:21:37Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ
thumbnail 01
01
2024/08/29 4:13:04Хөвсгөл нууранд живсэн техник, хэрэгслийг татан гаргаж дууслаа
  • Эхлэл
  • Төрийн тэргүүний намтар
  • Мөрийн хөтөлбөр
  • Бүрэн эрх
  • Мэдээ
  • Хэлсэн үг
  • Мэндчилгээ
  • Тамгын газар
  • Тамгын газрын удирдлагууд
  • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
  • Ерөнхийлөгчийн хориг
  • Хуулийн төсөл
  • Архив
  • Зургийн цомог
  • Холбоо барих
  • Бүртгэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2020