• Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ
2023/01/28
  • MN
  • EN
  • MNG
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар
  • Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ

Эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулах зарлиг гаргалаа

thumbnail 321975874_703203854601183_5174215854148773604_n321975874_703203854601183_5174215854148773604_n
431
2022/12/29 1:07:29
Эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулах зарлиг гаргалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулахыг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосон зарлиг гаргалаа.

Зарлиг нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, нийгмийн суурь үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, хүн амын төвлөрлийг сааруулах, бүс нутгийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангах болон төрт ёсныхоо үнэт өвийг бэхжүүлэх, түүх соёлоо сэргээх зорилготой юм.

Энэ хүрээнд:

  • Орхоны хөндийн түүхэн дурсгалт газарт төр захиргаа, соёл, боловсрол, аялал жуулчлалд түшиглэсэн байгаль орчинд ээлтэй, орчин үеийн шийдлийг тусгасан Хархорум хот байгуулах асуудлыг судалж, хууль тогтоомжид нийцүүлэн судалгаа хийж, төсөл боловсруулан Улсын Их Хуралд өргөн барих;
  • Хархорум хотын хөгжлийн ерөнхий төлөвлөлт, зам харилцаа, эрчим хүч, ус хангамж, инженерийн дэд бүтцийн Техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийг судалгаа шинжилгээ, дэлхий хотуудын чиг хандлага, монгол орны газар нутгийн өвөрмөц байдал, түүх, соёлтой уялдуулан боловсруулах;
  • Шинэ хот байгуулах бодлого, төлөвлөлттэй уялдуулан хот байгуулах болон хотын эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлд эрх зүйн шинэтгэл хийхийг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болголоо.

Мөн ЮНЕСКО-ийн Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн “Орхоны хөндийн соёлын дурсгалт газар”-ын өв, соёлыг хамгаалах, Монголын эзэнт гүрний эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулах түүхэн үйл хэрэг, их бүтээн байгуулалтад манлайлан оролцохыг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад уриаллаа.

Хархорум хот байгуулах тухай зарлигийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Янгүгийн Содбаатар уншиж сонордуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нар зарлигт гарын үсэг зурав.

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

  • 2023/01/27 11:37:45“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн эздэд захиа, даалгавар гардуулав
  • 2023/01/24 11:41:33Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрдэмтдэд “Академич” хэргэм хүртээв
  • 2023/01/20 3:12:39БНСУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ барив
  • 2023/01/20 1:56:39Энхийг сахиулагчдад төрийн одон, медаль гардуулав
  • 2023/01/20 12:52:53Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол бичиг бол хүн төрөлхтний соёлын үнэт өв, монголчууд бидний оршин тогтнохын үндэс, тусгаар тогтнолын дархлаа
  • 2023/01/19 5:12:44Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын орлогч дарга А.В.Гордеевыг хүлээн авч уулзав
  • 2023/01/05 4:14:21“Эрүүл монгол хүн” хөдөлгөөний хүрээнд Япон Улстай хамтран Зүрх, судасны төв байгуулна
  • 2022/12/29 7:08:10Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомыг Улсын арслан Б.Орхонбаяр хүртлээ
  • 2022/12/29 1:14:15Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх: Хархорум хот Монгол Улсын хөгжлийн шинэ төв болох боломжтой
  • 2022/12/29 1:07:29Эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулах зарлиг гаргалаа

ЗУРГИЙН ЦОМОГ

thumbnail received_3411341219141296
received_3411341219141296
2022/09/17 2:17:41Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд үг хэллээ
thumbnail viber_image_2022-09-16_17-07-06-532
viber_image_2022-09-16_17-07-06-532
2022/09/16 5:23:09Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Р.Т.Эрдоан-тай уулзлаа
thumbnail 306652495_603356458091004_7027740624972042170_n
306652495_603356458091004_7027740624972042170_n
2022/09/16 11:20:41Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпин-тэй уулзлаа
thumbnail 306531023_634901324841819_6755495829024100365_n
306531023_634901324841819_6755495829024100365_n
2022/09/16 8:13:52Монгол, Орос, Хятадын Төрийн тэргүүн нар уулзав
thumbnail 306664059_5492532870839465_4450171093509626522_n
306664059_5492532870839465_4450171093509626522_n
2022/09/15 7:20:38Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Жан Мин-тэй уулзав
  • Эхлэл
  • Төрийн тэргүүний намтар
  • Мөрийн хөтөлбөр
  • Бүрэн эрх
  • Мэдээ
  • Хэлсэн үг
  • Мэндчилгээ
  • Тамгын газар
  • Тамгын газрын удирдлагууд
  • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
  • Ерөнхийлөгчийн хориг
  • Хуулийн төсөл
  • Архив
  • Зургийн цомог
  • Холбоо барих
  • Бүртгэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2020