• Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ
2023/12/01
  • MN
  • EN
  • MNG
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар
  • Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Төр, засаг, ард түмэн онцгой байдлын алба хаагчдаараа үргэлж бахархдаг

thumbnail 353074104_1687127735068077_5407436961823367393_n353074104_1687127735068077_5407436961823367393_n
1345
2023/06/20 2:46:07
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Төр, засаг, ард түмэн онцгой байдлын алба хаагчдаараа үргэлж бахархдаг

Энэ өдрүүдэд Онцгой байдлын алба байгуулагдсаны 19 жилийн ой тохиож байна. Монгол Улсын Засгийн газрын 2004 оны нэгдүгээр тогтоолоор Гал түймэртэй тэмцэх газар, Улсын иргэний хамгаалалтын газар, Улсын нөөцийн газрыг нэгтгэж Онцгой байдлын албыг байгуулсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Онцгой байдлын албаны өдөрт зориулсан хүндэтгэлийн ёслолд оролцож, нийт бие бүрэлдэхүүнд болон тэдний гэр бүлд баяр хүргэж, ажлын амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.

Тэр бээр онцгой байдлын алба хаагчид аюул, осолд нэрвэгдсэн хүмүүст  цаг агаар, өдөр шөнийн ямар ч нөхцөлд цаг алдалгүй хүрч, амь нас, эд хөрөнгийг нь авран хамгаалж байдаг энх цагийн эгэл баатрууд гэдгийг тодотгов.

Мөн “Эр зориг, сахилга бат, ур чадвар, тэсвэр хатуужлын үлгэр дуурайл болсон алба хаагчдаараа төр засаг, ард түмэн үргэлж бахархаж байдаг. Энэ их итгэлийг зүтгэлээр хариулж, ажил албаа улам бэхжүүлэн хөгжүүлж явах учиртай” гэлээ.

Цаашид гамшиг осол, ялангуяа газар хөдлөлт, цар тахал, цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалан давтамж, хор уршиг нь нэмэгдэж буй аюулт үзэгдлээс ард иргэдээ хамгаалах чадавхаа сайжруулж, бүх нийтийн оролцоонд тулгуурласан гамшгаас хамгаалах үндэсний тогтолцоо бүрдүүлэн бэхжүүлэхэд анхаарах хэрэгтэй гэж үздэгээ тэмдэглэв.

Ерөнхийлөгч мөн өдөр Нийслэлийн Онцгой байдлын газар, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн шинэ барилгын нээлтэд оролцов.

Онцгой байдлын алба хаагчид ард иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, мал амьтан, хүрээлэн байгаа орчноо гамшиг, ослоос хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлж ирлээ.  Өнгөрсөн 19 жилийн хугацаанд 28 мянга гаруй хүний амь нас, 810 гаруй тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ.

Ахмад Д.Одхүүд “Онцгой байдлын албаны анхны сайдын нэрэмжит шагнал” гардуулав

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн салааны захирагч, ахмад Д.Одхүүд  “Онцгой байдлын албаны анхны сайдын нэрэмжит шагнал”, 20 сая төгрөг гардуулав.

Ахмад Д.Одхүү  11 дэх жилдээ энэ албанд ажиллаж байгаа бөгөөд 115 удаа галын дуудлагад гарч, 109 удаагийн галд байлдааны тархалт хийн ажиллаад байна.

Тэр бээр энэ хугацаанд 137 хүний амь нас, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн гурван тэрбум гаруй төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.

2020 онд гэхэд л Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын бүлгийн даргаар ажиллаж байхдаа хоёр хүний амь насыг, 2021 онд Батноров суманд гарсан хээрийн түймрийн үеэр алба хаагчдынхаа хамт долоон иргэний амь нас, 2,500 гаруй толгой малыг авран хамгаалсан байна. Ахмад Д.Одхүү нь Онцгой байдлын албанаас цэнхэр дуулгатнуудын эгнээнд нэгдсэн Энхийг сахиулагчдын нэг юм.

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

  • 2023/11/29 5:44:09Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНЭУ-ын Ерөнхийлөгч Эрхэм дээд Шейх Мухаммад бин Заид Аль-Нахъян-тай уулзлаа
  • 2023/11/26 8:29:57Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцохоор мордлоо
  • 2023/11/20 4:55:16Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНЭУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав
  • 2023/11/20 2:35:32Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзав
  • 2023/11/20 2:11:15Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдэгдэл гаргалаа
  • 2023/11/17 4:17:24Бүгд Найрамдах Азербайжан Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
  • 2023/11/17 4:14:48Бүгд Найрамдах Никарагуа Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
  • 2023/11/17 4:12:05Бүгд Найрамдах Гвиней Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
  • 2023/11/17 4:09:11Исламын Бүгд Найрамдах Иран Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
  • 2023/11/17 4:06:14Бүгд Найрамдах Филиппин Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

ЗУРГИЙН ЦОМОГ

thumbnail 330800292_762045745270824_6039335756171176543_n
330800292_762045745270824_6039335756171176543_n
2023/02/16 1:17:15Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хилийн цэргийн 0108 дугаар ангид ажиллав 
thumbnail received_3411341219141296
received_3411341219141296
2022/09/17 2:17:41Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд үг хэллээ
thumbnail viber_image_2022-09-16_17-07-06-532
viber_image_2022-09-16_17-07-06-532
2022/09/16 5:23:09Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Р.Т.Эрдоан-тай уулзлаа
thumbnail 306652495_603356458091004_7027740624972042170_n
306652495_603356458091004_7027740624972042170_n
2022/09/16 11:20:41Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпин-тэй уулзлаа
thumbnail 306531023_634901324841819_6755495829024100365_n
306531023_634901324841819_6755495829024100365_n
2022/09/16 8:13:52Монгол, Орос, Хятадын Төрийн тэргүүн нар уулзав
  • Эхлэл
  • Төрийн тэргүүний намтар
  • Мөрийн хөтөлбөр
  • Бүрэн эрх
  • Мэдээ
  • Хэлсэн үг
  • Мэндчилгээ
  • Тамгын газар
  • Тамгын газрын удирдлагууд
  • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
  • Ерөнхийлөгчийн хориг
  • Хуулийн төсөл
  • Архив
  • Зургийн цомог
  • Холбоо барих
  • Бүртгэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2020