• Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ
2023/12/01
  • MN
  • EN
  • MNG
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар
  • Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ

“Соёолж” ХХК тарьц, суулгацын 70 хувийг дангаар бүрдүүлж байна

thumbnail received_1306107333614547received_1306107333614547
1324
2023/06/22 10:25:37
“Соёолж” ХХК тарьц, суулгацын 70 хувийг дангаар бүрдүүлж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Төв аймгийн Баянчандмань сум, “Соёолж” ХХК-ийн Мод үржүүлгийн газарт ажиллалаа.

50 га талбай бүхий энэ газарт 15 төрлийн мод, бут үржүүлдэг бөгөөд усан сан, үрслэгээний хүлэмж, усалгааны систем, цахилгаан дэд бүтэц, ургамал болон үр хадгалах зоорь, агуулах зэргийг цогцоор нь шийдэхэд 2.7 тэрбум төгрөгийн хөрөнгө зарцуулжээ.


Усалгааны систем нь гэхэд л 3,000 м.куб усан сангаар дамжуулан 14 бойжуулах талбайд усалгаа хийх хүчин чадалтай. 8,000 м.кв талбайтай хүлэмжид нэг зэрэг 20 сая мод, бут үрслүүлэх боломжтой бөгөөд одоогоор нийт 50 га талбайн 70 хувийг бүрэн ашиглаж байна. Модны үндсийг гэмтээхгүйгээр ухаж авдаг болон олон үйлдэл гүйцэтгэх боломжтой техник, 20 тн багтаамжтай усалгааны машиныг улсдаа анхлан ашиглаж эхэлжээ.

Одоогоор шилжүүлэн суулгахад бэлэн 20 сая мод, бутны тарьц, ойжуулалтад зориулсан гурван сая модны нөөцтэй. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны судалгаагаар ойн мэргэжлийн байгууллагын тарьц, суулгацын нөөцийн 70 хувийг “Соёолж” ХХК дангаар бүрдүүлж байна.


Тус компани “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Улаанбаатар-Дархан чиглэлийн автозам дагуу таван газарт ойжуулалтын төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Нэг газар нь 20-30 га талбайтай байх бөгөөд гурван жилийн хугацаанд 25-30 мянган мод, нийт 150 мянган мод тарих төсөл боловсруулсан байна.
Мөн газрыг нь шийдэж өгвөл нийслэлийн Баянгол дүүрэг болон Сэлбэ голын эрэг, Зайсангийн гүүрнээс Сонсголонгийн гүүр хүртэл тус бүр 10-15 га газарт концесс эсвэл шууд гэрээгээр хоёр жилийн хугацаанд цэцэрлэгт хүрээлэн байгуулахад бэлэн байгаа тухай компанийн ерөнхий захирал Д.Даваасүрэн хэлэв.


“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өрнөж эхэлснээс хойш улсын хэмжээнд 14 сая гаруй мод тарьж, мод, сөөгийн үрийн нөөц 12.7 тн, тарьц, суулгацын нөөц 51.5 саяд хүрээд байна. Энэ нь өмнөх онтой харьцуулахад дөрөв дахин нэмэгдсэн гэсэн үг юм.

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

  • 2023/11/29 5:44:09Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНЭУ-ын Ерөнхийлөгч Эрхэм дээд Шейх Мухаммад бин Заид Аль-Нахъян-тай уулзлаа
  • 2023/11/26 8:29:57Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцохоор мордлоо
  • 2023/11/20 4:55:16Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНЭУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав
  • 2023/11/20 2:35:32Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзав
  • 2023/11/20 2:11:15Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдэгдэл гаргалаа
  • 2023/11/17 4:17:24Бүгд Найрамдах Азербайжан Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
  • 2023/11/17 4:14:48Бүгд Найрамдах Никарагуа Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
  • 2023/11/17 4:12:05Бүгд Найрамдах Гвиней Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
  • 2023/11/17 4:09:11Исламын Бүгд Найрамдах Иран Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
  • 2023/11/17 4:06:14Бүгд Найрамдах Филиппин Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

ЗУРГИЙН ЦОМОГ

thumbnail 330800292_762045745270824_6039335756171176543_n
330800292_762045745270824_6039335756171176543_n
2023/02/16 1:17:15Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хилийн цэргийн 0108 дугаар ангид ажиллав 
thumbnail received_3411341219141296
received_3411341219141296
2022/09/17 2:17:41Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд үг хэллээ
thumbnail viber_image_2022-09-16_17-07-06-532
viber_image_2022-09-16_17-07-06-532
2022/09/16 5:23:09Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Р.Т.Эрдоан-тай уулзлаа
thumbnail 306652495_603356458091004_7027740624972042170_n
306652495_603356458091004_7027740624972042170_n
2022/09/16 11:20:41Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпин-тэй уулзлаа
thumbnail 306531023_634901324841819_6755495829024100365_n
306531023_634901324841819_6755495829024100365_n
2022/09/16 8:13:52Монгол, Орос, Хятадын Төрийн тэргүүн нар уулзав
  • Эхлэл
  • Төрийн тэргүүний намтар
  • Мөрийн хөтөлбөр
  • Бүрэн эрх
  • Мэдээ
  • Хэлсэн үг
  • Мэндчилгээ
  • Тамгын газар
  • Тамгын газрын удирдлагууд
  • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
  • Ерөнхийлөгчийн хориг
  • Хуулийн төсөл
  • Архив
  • Зургийн цомог
  • Холбоо барих
  • Бүртгэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2020