• Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ
2025/06/30
  • MN
  • EN
  • MNG
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар
  • Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ

Энхийг сахиулагчдад төрийн одон, медаль гардуулав

thumbnail 324100631_2703270593137101_8648837451075197939_n324100631_2703270593137101_8648837451075197939_n
2023/01/20 1:56:39
Энхийг сахиулагчдад төрийн одон, медаль гардуулав

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүнд төрийн одон, медаль гардуулав.

Цэргийн гавьяаны одонгоор:
  • Монгол Улсын Зэвсэгт хүчний офицерын мэдлэг, ур чадварыг харуулж, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны Хүчний штабын удирдах албан тушаалд үүрэг гүйцэтгэсэн хурандаа Огнооны Нацагдорж нарын зургаан алба хаагчийг;
Цэргийн хүндэт медалиар:
  • Цэргийн багийн ажиллагааны удирдлага, өдөр тутмын үйл ажиллагааг чадварлаг зохион байгуулсан дэд хурандаа Нармандахын Гэрэлбадрах нарын 17 алба хаагчийг;
Энхийн төлөө медалиар:
  • Энхийг сахиулах ажиллагаанд анх удаагаа оролцож, томилгоот үүргээ амжилттай биелүүлсэн ахмад Батсүхийн Хишигсүрэн, ахлах дэслэгч Ганбатын Симбажав, ахлах ахлагч Галчигийн Октябрь, дэд ахлагч Пүрэвсүрэнгийн Мөнхсаран нарын 417 алба хаагчийг шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх энгийн иргэдийг хамгаалах, НҮБ-ын бааз, ажилчдын аюулгүй байдлыг хангах, хүмүүнлэгийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зэрэг үүргээ  нэр төртэй биелүүлсэн энхийг сахиулагчдад баяр хүргэв.

Мөн үүргээ сэтгэл хоёрдолгүй гүйцэтгэх боломж бүрдүүлэн, бат бэх ар тал нь байж, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, өрх гэрээ авч явах ачааны хүндийг үүрдэг гэр бүлд нь талархал илэрхийлэв.

Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн баг, алба хаагчид 2012 оноос Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсэн бөгөөд 11 ээлжийн багт 9,500 гаруй энхийг сахиулагч үүрэг гүйцэтгэсэн юм. Эдүгээ 12 дахь ээлжийн бие бүрэлдэхүүн тус улсад үүрэг гүйцэтгэж байна.

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

  • 2025/06/27 3:05:01Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа
  • 2025/06/27 2:59:09Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд бараалхлаа
  • 2025/06/27 2:39:16Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон улсын сагсан бөмбөгийн холбооны тэргүүнийг хүлээн авч уулзлаа
  • 2025/06/26 4:42:35“Япон–Монголын Сасакава тэтгэлэгт хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа
  • 2025/06/25 4:44:24Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Ш.Мирзиёевийн төрийн айлчлал өндөрлөлөө
  • 2025/06/25 1:44:52Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ш.Мирзиёев нар дурсгалын мод тарилаа
  • 2025/06/25 9:01:54Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Шавкат Мирзиёев нар Иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоосноо зарлалаа  
  • 2025/06/24 9:11:55Монгол, Узбекистан Улс харилцааны түвшнийг ахиулж, “Иж бүрэн түншлэл”-д хүргэлээ
  • 2025/06/24 8:45:53Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ш.Мирзиёев нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • 2025/06/24 6:44:33Узбекистаны Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

ЗУРГИЙН ЦОМОГ

thumbnail 462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
2024/11/02 11:21:37Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ
thumbnail 01
01
2024/08/29 4:13:04Хөвсгөл нууранд живсэн техник, хэрэгслийг татан гаргаж дууслаа
thumbnail 449522515_981171050166995_5643965504933398280_n
449522515_981171050166995_5643965504933398280_n
2024/07/09 11:00:20Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хааныг албан ёсоор угтаж авлаа
thumbnail muz8
muz8
2024/07/02 4:01:53“Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн нээлтээ хийлээ
thumbnail 420846325_936853554628299_4824140563652813239_n
420846325_936853554628299_4824140563652813239_n
2024/02/07 4:35:55ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэрын төрийн айлчлал эхэллээ
  • Эхлэл
  • Төрийн тэргүүний намтар
  • Мөрийн хөтөлбөр
  • Бүрэн эрх
  • Мэдээ
  • Хэлсэн үг
  • Мэндчилгээ
  • Тамгын газар
  • Тамгын газрын удирдлагууд
  • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
  • Ерөнхийлөгчийн хориг
  • Хуулийн төсөл
  • Архив
  • Зургийн цомог
  • Холбоо барих
  • Бүртгэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2020